ЭХИС-ийн БнСЗ-ийн Залуу багш нарын зөвлөлөөс
2009-04-16 15:58 Админ

Талархал


ЭХИС-ийн БнСЗ-ийн Залуу багш нарын зөвлөлөөс 2009 оны 04-р сарын 10-нд зохион байгуулсан заах, аргазүйн семинар амжилттай болж өнгөрлөө.

Семинар:

  • Орчин үеийн заах арга зүйн зарим онцлогууд
  • Шинэ хичээлийг иж бүрнээр нь бэлтгэх, арга туршлага
  • Инженерийн сургууль төгсөн шууд багш болсон залуу багш нарын анхаарвал зохих сургалтын арга зүй
  • Лекц удирдаж байгаа багш нарын заавал эзэмших ёстой чадваруудыг хэрхэн өөртөө төлөвшүүлэх
  • Оюутны сурах сонирхолыг сэдээх арга замууд
  • Оюутны үнэлгээг бодитой болгож лекцийн хичээлийг хоёр урсгалтайгаар заах аргачлал

зэрэг сэдвүүдээр явагдаж, семинарын төгсгөлд дугуй ширээний чөлөөт ярилцлагыг хийлээ. Семинарт ЭХИС-н залуу багш нараас гадна, УУИС-ийн дэд профессор, доктор (Ph.D) Д.Гэрэлт-Од, МС-ийн Математик загварчлалын профессорын багийн багш М.Хандсүрэн нар хүрэлцэн ирж оролцлоо.

Өөрсдийн заах арга зүйн чадвараа хөгжүүлэхээр сэтгэл, цаг гарган ирж, семинарт идэвхитэй оролцсон нийт багш нартаа болон семинарыг удирдан явуулсан Доктор (Ph.D), дэд профессор Т.Уранчимэг багшдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

ЭХИС-ийн БнСЗ-ийн Залуу багш нарын

зөвлөлийн дарга А.Түмэнбаяр