Нийгата мужтай идэвхтэй хамтран ажилна
2012-09-29 00:32 Админ

ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн тэргүүтэй МИС-ийн захирал Д.Цолмонбаатар, МИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал Ч.Баасандаш нар 2012 оны 9 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Нийгата хот, Тажики болон Сандо аж үйлдвэрийн парк дахь жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцаад ирлээ. Тус айлчлалын зорилго нь Монгол Улстай адилхан 2.7 сая хүн амтай Нийгата муж нь Хөдөө аж ахуй, Аж үйлдвэрийг зэрэг хөгжүүлж байгаа бодит байдлыг нүдээр үзэх явдал байв. Нийгата Технологийн их сургууль (НТИС)-ийн гадаад харилцааны Проф. Р.Ханзава, газрын дарга , Т.Саката, газрын орлогч дарга Х.Танабэ нар дагалдан явлаа.

1.    Ямазаки Технологи компани (Yamazaki kogyo)

Уг компани нь Прессийн технологиор өөрийн гэсэн ноу-хаугаа ашиглан жижиг, хөнгөн, хэлбэр дүрс төвөгтэй эд анги үйлдвэрлэдэг ажээ. Үйлдвэрийн гол давуу тал нь зураг төслийн дагуу өндөр нарийвчлал бүхий нарийн төвөгтэй эд ангийг чанарын өндөр түвшинд өртөг багатайгаар хаягдалгүй үйлдвэрлэдэг юм байна.

 

Зүүн талаас НТИС-ийн Проф.Р.Ханзава, Ямазаки компанийн үйлдвэр хариуцсан инженер Т.Ямазаки (захиралын хүү), ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн, МИС-ийн дэд захирал Ч.Баасандаш, захирал Д.Цолмонбаатар, НТИС-ийн гадаад харилцааны газрын дарга Т.Саката

2.    Накано лаб компани (Nakano & Co. Lab)

 

 

 

Зэвэрдэггүй ганг гэрлийн интерференцээр өнгө оруулах, хүйтэн цахилгааны үрэлтээр толь өнгөлөх өөрийн технологитой. Толин гадаргууг өнгөлөх талаар 50 жилийн туршлагатай ба гадаргуугийн барзгарын хэмжээ хэдхэн нанометр хүрдэг.

Будагч ашиглалгүйгээр гангийн исэлийн бүрхүүлийн зузааныг  өөрчлөх замаар өнгө гаргадаг байна.

 

 

 

 

Тус компанийн захирал Н.Накано өөрийн технологийг танилцуулж байна

3.    Нийгата мужын аж үйлдвэрийн судалгааны институт (Industrial Research Institute of Niigata Prefecture)

Тус институтийн захирал С.Нонака өөрийн байгууллагын үүрэг зорилтыг танилцуулж, их сургуулийн судалгаа-хөгжилөөс ялгаатай нь аж үйлдвэрийг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаагаар үйлчилгээ үзүүлдэг мужын захиргааны байгууллага гэдгийг онцлоод дотоод бүтэц зохион байгуулалтаа тайлбарлаж өглөө.

 

Үүний дараа салбар тус бүрийн лаборатор, хүрээлэнгүүдийн судалгаа шинжилгээний ажилтай танилцав. САЕ дизайн компьютер симуляцийн лабораторитой танилцаж хүүхдийн тоглоом, савлуурын суудлын хэсгийг толгой гэмтээхээргүй цохилт шингээдэг дизайнтай болгоход ашигласан симуляци, өндөр температурт тэсвэртэй ганг зорох технологийн горим боловсруулах симуляци зэрэгтэй танилцлаа.

 Улмаар механик боловсруулалтын лабораторид зочилж өндөр хурдаар металл боловсруулдаг 5 тэнхлэгт суурь машинтай танилцаж уг машиныг CAD/CAM програмтай хэрхэн холбох талаар ярилцлаа. Мөн  цахилгаан соронзон долгионы битүүмжилсэн лаборатортой танилцаж өргөн хэрэглээний долгион цацаргагч, шингээгч тоног төхөөрөмжийн олон улсын стандарт нормд нийцсэн эсэхийг хэрхэн шалгадаг арга ажиллагаатай танилцав.

 

Тус институтэд туршигдаж байгаа цахилгаан машиндаа суулгаж бидний сэтгэгдлийг асууж байлаа.

4.     Нийгата Технологийн их сургууль (Niigata Institute of Technology)

9 дүгээр сарын 14-ний өдөр Нийгата Технологийн их сургуулиар зочилж судалгааны лабораториудтай танилцаж, 2010 оны 8 дугаар сард байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөрөөр бакалавр, магистр, доктор оюутан болон судлаач солилцооны эрхийн бичгийг хоёр тал харилцан зөвшилцөж ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, НТИС-ийн ректор  А.Хасегава нар үзэглэн баталгаажуулав.

 

Ёслолын арга хэмжээнд Кашивазаки хотын дарга ноён Х.Айда тэргүүтэй гадаад харилцааны хэлтсийнхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд байв. ШУТИС-аас жил бүр 2 дугаар курс дүүргэсэн 10 шилдэг оюутныг зохих Япон хэлний мэдлэгийг нь харгалзан Нийгата ТИС-д шилжүүлэн сургахаар боллоо. Сурлагын амжилт гаргасан 5 оюутныг тусгай тэтгэлэгт  хамруулан сургалтын зардалаас чөлөөлөх, 2 сургуулийн диплом олгох гэх зэрэг асуудлууд тусгагдсан байна. МИС япон хэлний бэлтгэл курс хичээллүүлэх оюутнуудаа бүртгэж эхлээд байгааг энэ үеэр МИС-ийн захирал Д.Цолмонбаатар дурдаж байлаа.

 5.    Нагаока ТИС

Нагаока ТИС-ийн захирал К.Нийхара, дэд захирал Ё.Миками тэргүүтэй гадаад харилцааны албаныхантай ажил хэргийн уулзалт хийж, 2005 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ сунгаж, үйл ажиллагааг улам идэвхжүүлэх талаар санал солилцов.

 

Мөн энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн төрөлх Нагаока ТИС-д дурсгал болгон бэлэглэсэн уйгаржин монгол бичигтэй самбарыг гардуулахад ихэд билэгшээж байлаа.

Тус сургуульд сурч байгаа монгол оюутнуудтай уулзаж сургуулийн технологийн музей үзэж сонирхлоо.

Холбогдох мэдээлэл:

 

http://www.niit.ac.jp/news/2012/09/post_562.html

http://www.iri.pref.niigata.jp/24new10.html

http://www.nagaokaut.ac.jp/j/news/120921_2.html

 


ЗХШҮГ