Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюуны Өмчийн Бодлого
2012-10-03 01:55 Админ

“It is not the strongest of the species that survive nor the most intelligent but the one most responsive to change” - Charles Darwin

 

Үндэслэл

Хөгжингүй эдийн засагтай улс орнуудын туршлагаас үзвэл эдгээр улсуудад инженер, сэхээтэн, мэргэжилтэй ажиллах боловсон хүчний оюуны чадамжийг улс орны нийгэм-эдийн засгийн давшингуй хөгжил, олон улсын зах зээл эдийн засгийн тавцанд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ашиглах, судлаачдын бүтээл, туурвалыг бизнесс мэдрэмжтэйгээр ашиглах замаар үндэсний оюуны өмчийг бүтээж, түүнийг өмчлөх хууль зүйн эрхийг баталгаажуулан эдийн засгийн эргэлтэнд оруулах төрийн цогц бодлогоор оюуны өмчийн хууль эрхзүйн орчин, оюуны хөрөнгийг арилжаалах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эдийн засгийн дэд бүтцийг бий болгон хэрэгжүүлж байгаа бол манай улсын хувьд улс орны эдийн засгийг эрчимтэй хөгжлийн замд гаргах, уурхай, ХАА-н орноос аж үйлдвэржсэн, боловсруулсан болон үйлдвэрийн бүтээгдхүүнээр хөгжлын эхэн үед дотоодын зах зээлийн тодорхой хувийг хангах, ажлын байр олноор бий болгон хүн амын ажиллах чадвартай нийгмийн хэсгийг байнгын ажилттай болгох зэрэг цаг үеийн болон улс, үндэсний ирээдүйн эрх ашигтай холбоотой олон асуудал байгаа. Эдгээр асуудлуудыг цогц бодлогоор үе, шатчилан тогтвортойгоор шийдвэрлэхэд ШУТИС-ийн эрдэмтэн мэргэдын оюун мэдлэг, туршлага дээр бий болсон шинжлэх ухаан технологийн ололт, бүтээлийг Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, инновацийн үр ашигтай тогтолцоог өмчийн бүх хэлбэрээр хөгжүүлэх нь цаашилбал Монгол улс мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харилцаанд шилжих орох олон арга, гарц замуудын нэг байж болох юм.

Үүнээс улбаалан, Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан бүрэн эрхийн дагуу[1], Оюуны өмчийн тухай багц хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 –р заалт[2], Монгол улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр[3], Технологийн инновацийг дэмжих тухай хууль, Ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хууль[4] зэрэг харгалзах болон бусад хууль эрх зүйн баримт, актууд дээр тулгуурлан Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас оюуны өмчийн талаар баримтлах энэхүү баримт, бичиг бодлогыг /цаашид “бодлого” гэх/ ШУТИС-ийн бүрэлдхүүн сургууль, харъяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн бүтээсэн оюуны өмч, түүнийг өмчлөх, ашиглах болон инноваци, технологи дамжуулалтын үйл ажиллагаагаар оюуны өмчийн биет бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг ШУТИС-ийн оюуны өмчийн эрх, интрепренер харилцаанд удирдлага болгон баримтлахаар боловсруулж байгаа.

ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, дээд боловсролын сургалтын чанар хvч чадлыг бэхжvvлж тус сургуулийн зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тvргэн хурдацтай шинэчлэл өөрчлөлтийн явцад vзvvлэх өгөөжийг нь нэмэгдvvлж, Монгол Улсын инженерын дээд боловсролын салбарт эзлэх тэргүүлэх байр суурийг нь бэхжүүлэх, Антрепренер Их Сургууль болон хөгжих “ШУТИС-ийн Хөгжлийн Стратегийн Замын Зураглал, 2012-2021” хөтөлбөр зэрэг бусад зорилтуудыг хэрэгжvvлэхэд их сургуулийн оюуны өмчийн бодлого чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Инноваци, Технологи Дамжуулалтын Алба нь ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, сургалт боловсролтой холбоотойгоор баримтлаж байгаа дүрэм, журмын үзэл баримтлалыг сургуулийн хөгжил шинэчлэлийн хvрээнд хэрэгжvvлж байгаа стратеги хөтөлбөрүүдын хэрэгжилт, хүрэх зорилттой уялдуулан шинэчлэх, тvvнчлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудлуудтай сургуулийн бодлого, үйл ажиллагааг уялдуулах шаардлага зvй ёсоор тавигдаж байгааг иш vндэс болгон "Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюуны Өмчийн Бодлого" баримт бичгийг боловсруулах зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюуны Өмчийн Бодлого" баримт бичиг нь дараахи бүтэцтэй байх болно.

 

1 дүгээр зүйл. Нэр, томъёоны тодорхойлолт

ШУТИС-ийн оюуны өмчийн бодлогод ашиглах ШУТИС, сургуулийн лого, их сургуулийн оюуны бүтээл, их сургуулийн оюуны өмч, хамтран эзэмшигч, их сургуулийн оюуны өмчийг зохиогч, хамтран зохиогч, гуравдагч этгээд, Инноваци, Технологи Дамжуулалтын Алба, Старт ап” компани, Спин офф” компани, Технологи дамжуулалт, Ашиг хувиарлах гэрээ, Патентын эрх шилжүүлэх гэрээ зэрэг хэрэглэх нэр, томъёо ухагдахуунуудыг тайлбарлах;

2 дугаар зүйл. Их сургуулийн патентын эрхэд хамаарагдах оюуны өмч

Патентын эрхээр хамгаалагдсан оюуны өмч нь компанийн зах зээлийн өрсөлдөх чадварыг голлон бүрдүүлэгч, технологийн инновацийн хөгжил, нийгэм эдийн засгийн өсөлтийн үндсэн хөдөлгүүр мөн тул уг зүйлээр патентын эрхээр хамгаалагдсан их сургуулийн оюуны өмчийн харилцааны талаар баримтлах бодлогын талаар;

3 дугаар зүйл. Их сургуулийн зохиогчийн эрхэд хамаарагдах оюуны өмч

Энэхүү бодлогын 3-р зүйлд Монгол улсын зохиогчийн эрхийн тухай хуульд заасан оюуны өмчийн төрлүүдийг хамааруулан үзэх ба уг зүйлд их сургуулийн эзэмших зохиогчийн эрхээр хамгаалагдах оюуны өмчийн харилцааны талаар баримтлах бодлогын талаар;

4 дүгээр зүйл. Их сургуулийн үл эзэмших зохиогчийн эрхэд хамаарагдах оюуны өмч

Үүнд их сургуулийн ажилтан өөрийн санаачлагаар, өөрийн чөлөөт цаг, их сургуулийн биет болон биет бус хөрөнгийг давамгайлан ашиглахгүйгээр туурвисан, орчуулсан болон их сургуулийн зарласан номын тэмцээн, үзэсгэлэнд тэргүүлсэн оюуны бүтээлүүд зэрэг зохиогчийн эрхээр хамгаалагдах оюуны өмчийн төрлүүдийн талаар;

5 дугаар зүйл. ИТДАлба

ИТДАлба их сургуулийн эрдэмтэн багш, судлаач болон аж ахуйн нэгж, үйлдвэрлэл компаниудтай байнгын холбоотой ажиллах, түншлэлийн сүлжээг бий болгон ажиллах үүргийг гүйцэтгэнэ. Түншлэлийн сүлжээг харилцан мэдээлэл солилцох, тэргүүний техник, технологи, үйлдвэрлэл үйлчилгээний нау-хау дамжуулах үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай санхүүгийн эх сурвалж олох зэрэг үйл ажиллагааг цогц хэлбэрээр нь хэрэгжүүлэх ба шинэ бүтээл, технологийн зах зээлийн бодит үнэлгээг гаргах, их сургуулийн оюуны өмчийн менежмент болон патентын хамгаалалт, өрсөлдөх байгууллагын патентын эрхийн үндэслэлд дүгнэлт гаргах, зах зээлийн мэдрэмж ба хамтран ажиллах түнш, лицензлэгч олох, зохих гэрээ хэлцэлийн талаар баримтлах бодлогын талаар;

6 дугаар зүйл. Их сургуулийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах

Мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харилцаан дахь инновацын үйл ажиллагаанд оюуны өмчийн биет бус хөрөнгө үндэсний материаллаг эд баялаг, нийгмийн үйл явдал, зохион байгуулалтын үндэс бодит үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин мөн тул их сургуулийн оюуны өмчийг зөв бизнесс мэдрэмж, сэтгэлгээгээр нийгмийн хөгжлийг урагшлуулах хөдөлгөгч хүчин болгон ашиглах шаардлага байна. Хэдийгээр аливаа шинэ мэдлэг, шинэ нээлт нийгмийн хөгжил, түүхийн хүрдыг ахиулдаг ч эдийн засгийн талаар бие даан эрсдэл үүрэг чадвартай, эдийн засгийн ашиг олох нийгмийн эерэг үр дагавар, үр дүнтэй үндэсний инновацын тогтолцоо түүнийг жинхэнэ утгаар нь хөдөлгөгч гол хүчин амин зүрх нь байх болно. Даяаршсан ширүүн өрсөлдөөнтэй нөхцөлд эдийн засгаа мэдлэгт тулгуурлан хөгжүүлж чадсан тэр улс орон л хошуучлагчийн эгнээнд найдвартай шилжих тул их сургуулийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал цаг үе, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал ач холбогдолтой болно. Их сургуулийн оюуны өмчийг технологи дамжуулалт, старт ап, спин офф компанийн үйл ажиллагаа болон бусад хэлбэрээр эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг ИТДАлба хариуцан гүйцэтгэх ба старт ап, спин офф компаниудын зах зээлийн үйл ажиллагааны улмаас их сургуулийн нэр хүнд, итгэл, үр дүнгийн чанар зэрэг үзүүлэлтийг илэрхийлэх “ШУТИС” барааны тэмдэгт учруулж болох сөрөг үр дагаврын эдийн засгийн эрсдэлийг хамтдаа хүлээх үүднээс компанийн жилийн орлогын 10 хувиар тооцож бүрдүүлэлтийг их сургуулийн “Технологийн Сангийн” оруулах. Түүнчлэн их сургууль зөвхөн өөрийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зарчмыг баримтлах ба бусдын нэр дээр оюуны өмчийн эрхээр баталгаажуулсан оюуны өмчийг их сургуулийн нэр дээр шилжүүлэх мөн уг өмч дээр тулгуурлан старт ап, спин офф компани байгуулах хамтын гэрээг байгуулахыг зөвшөөрсөн тохиолдолд түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг их сургуулийн болон бүрэлдхүүн сургуулийн удирдлагад асуудлыг танилцуулах, их сургуулийн оюуны өмчийн менежмент, их сургуулийн оюуны өмчийн биет бус хөрөнгийн үнэлгээг хийх, Старт ап спин офф компани байгуулахад шаардлагатай зах зээлтйн, бизнесс төлөвлөгөө боловсруулах зардлыг уг компаныг байгуулахтай холбоотой зардалд оруулж тооцох зэрэг асуудлуудын талаар баримтлах бодлогын талаар;

7 дугаар зүйл. Технологи дамжуулалт

Технологи дамжуулалт нь тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн шинэ

технологи, мэдээлэлийг эдийн засгийн ашиг олох зорилгоор хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх арга үйл ажиллагаа бөгөөд тоног төхөөрөмж түүний сууриулалт ашиглалт, оюуны өмчийн эрх, хүний нөөц мэргэжилйин боловсрол бэлтгэл, санхүү эдийн засгийн асуудал зэрэг цогц үйл ажиллагаанаас тогтдог болно. Их сургуулийн бүтээсэн шинэ технологи болон гадны шилдэг технологийг Монголд нутагшуулах, их сургуулийн инновацийн үйл ажиллагааг дэмжих, их сургууль үйлдвэрлэл аж ахуйн нэгжүүдийн стратегийн түншлэлийг бий болгон хөгжүүлэх зэрэг бодлогын талаар;

8 дугаар зүйл. Их сургуулийн оюуны өмчийн ашгийн хувиарлалт

Их сургуулийн оюуны өмчийг бүтээгч зохиогч, хамтран зохиогчид болон хамтран эзэмшигч нар их сургуулийн оюуны өмчийг худалдах, лиценцлэх болон мөн бусад хэлбэрээр эдийн засгийн эргэлтэнд оруулан олсон цэвэр ашиг, старт ап, спин офф кампанийн акц, бүтээсэн биет болон биет бус хөрөнгөөс хувь эзэмших болон мөн түүнтэй мөнгөн дүнгээр дүйцэхүйц хувь, хэмжээгээр өмч эзэмших эдийн засгийн ашгийн хувиарлалт, оюуны өмчийн өмчлөл, түүнийг эзэмших эрхийн харилцааг зохицуулах талаар баримтлах бодлогын талаар. Үүнд зохиогч, хамтран зохиогч болон хамтран эзэмшигч нар- 30%, Бүрэлдэхүүн сургууль - 30%, Технологийн сан - 30%, ИТДА - 10% ашгийн хувиас хүртэх ба технологи дамжуулалтаар гуравдагч этгээдийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулан олсон орлого, эсвэл үнэлсэн биет бус хөрөнгийг гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний дагуу хувиарлана. Харин их сургуулийн оюуны өмчийн ашгийн хувиарлалтаар олсон орлогын татварын асуудлыг зохиогч болон хамтран зохиогчид хариуцах боломжын талаар;

9 дүгаар зүйл Их сургуулийн оюуны өмчтэй холбоотой мэдээлэлийн нууцыг хамгаалах

Их сургуулийн оюуны бүтээлд хамаарагдах патент олгох шалгуурын “шинэ” байх заалтанд нийцүүлэх үүднээс бүтээлийн талаархи мэдээлэлийг задлахгүй байх, ашиг сонирхолын зөрчилөөс сэргийлэх мэдээлэлийн нууцыг хадгалах, үүргийг их сургуулийн ажилтан хүлээнэ; их сургуулийн старт ап болон спин офф компани байгуулах эдийн засаг, стратеги төлөвлөгөө болон бизнессийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлийн нууц, бизнессын нууцыг задраасан хариуцлага бүхий этгээд байгууллагын нууцын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар;

10 дугаар зүйл. Ашиг сонирхолын зөрчил

Мэдлэгт тулгуурласан эдийн засгийн харилцаанд аж ахуйн нэгж, компаниуд технологи дамжуулалтаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг үгсэх хэлбэрээр олж бусад аж ахуйн нэгжийг зах зээлээс түрэн гаргах, өөрийн монополчлалыг тогтоон шударга бус өрсөлдөөнийг бий болгох аюул орших тул байх тул их сургуулийн ажилтаны технологи дамжуулах болон старт ап компаний үйл ажиллагаанаас бусад их сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан үүргээс гадуур эдийн засгийн ашиг олох зорилгоор эрхэлсэн аливаа мэргэжлийн үйл ажиллагааг ашиг сонирхолын зөрчилд тооцоно. Бизнесс аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээ, тохиролцоонд хувийн эдийн засгийн ашиг олох ашиг сонирхолоор ШУТИС, бүрэлдхүүн сургуульд хашиж байгаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил гаргасан тохиолдолд их сургуулийн ажилтаны хүлээсэн эдийн хохиролыг барагдуулах талаар;

11 дүгээр зүйл. Оюуны өмчийн соёл, антрепренёр харьцааг их сургуулийн үйл ажиллагаанд хэвшүүлэх

Оюуны өмчийн хууль, эрх зүй, оюуны өмчийн соёл, антрепренёр харьцааны боловсролыг (бизнесс эрх зүй, шударга чөлөөт өрсөлдөөн, оюуны өмчийн менежмент, биет бус хөрөнгийн үнэлгээ, олон улсын худалдаан дахь оюуны өмчийн эрх зүйн, харилцаа, бизнесс болон антрепренёр харилцааны сэтгэл зүй зэрэг олон чиглэлээр) инженерын боловсролын сургалтын хөтөлбөрт удирдлага-менежмент, инженерийн боловсрол, нийгмийн ухаан, холбоо, мэдээлэлийн технологи, интэрнет ба компютер, програм хангамж зэрэг ахисан түвшиний сургалтанд нэвтрүүлэх талаар баримтлах бодлогын талаар;

 

12 дүгээр зүйл. Маргаан шийдвэрлэх

 

- зэрэг бодлогын чанартай их сургуулийн оюуны өмчийн эрхийн талаархи хууль, эрх зүйн харьцааны зохицуулалт, оюуны өмчийн өмчлөл, их сургуулийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж түүнээс олох мөнгөн хөрөнгө, эд баялаг, үйл явдал, зохион байгуулалттай холбоотой өмчийн эзэмшил, компанийн хувьцаа, хувь, ашгийн хувиарлалт зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд удирдлага болгон ашиглахаар зорьж байгаа болно.

 

 ИТДАлба 



[1] Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилчин гэсэн ойлголтуудын талаар хуулийн тайлбар хийснээр.

[2] Зохиогчийн эрхийн тухай хуулинд албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийн тухай уг заалтанд тусгасан байгаа

[3] http://www.undp.mn/publications/SD_Mongolian_Future.pdf

[4] Hийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.1 --т заасан дагуу http://open.parliament.mn/index.php?option=com_content&view=article&id=4823:2012-05-01-02-32-15&catid=381:2009-05-22-10-38-11&Itemid=681