Шатрын тэмцээнүүдэд амжилттай оролцлоо.
2012-10-03 02:26 Админ

МУИС  үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит их, дээд сургуулиудын багш, оюутнуудын багийн шатрын тэмцээн 2012 оны 09-р сарын 29-ний өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС зэрэг их дээд сургуулиудын 9 баг өрсөлдсөнөөс шатрын спортын мастер Ө.Цэрэн ахлагчтай ШУТИС-ийн баг хүрэл медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүн

  1. Ө.Цэрэн–Математикийн сургуулийн багш, мастер
  2. Д.Батхуяг–Математикийн сургуулийн багш, дэд мастер
  3. Л.Чулуунцэцэг–Механик Инженерийн сургуулийн багш
  4. Батбилэг–Хэлний Боловсролын сургуулийн оюутан, дэд мастер
  5. Н.Бадамханд–Хүнсний Инженер Биотехнологийн сургуулийн оюутан, дэд мастер

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдадаа баяр хүргье.   

ШУТИС-ийн МС-ийн нэрэмжит шатрын багийн 2-р тэмцээн

ШУТИС-ээс Монголын шатарчдын сор болсон олон авьяаслаг, хүчтэй залуу шатарчид оюутан цагаасаа тодрон гарсан нь нэр цуутай сурган хүмүүжүүлэгч, доктор, профессорууд Чулуунхүү, Д.Цэдэндамбаа, Самбуу, Цэнджав, С.Дэнзэн, Ж.Нямдорж, Ө.Цэрэн, Ш.Балжинням, Д.Батхуяг зэрэг олон багш нарын шатрын мэдлэг, сургалтын чанар, арга барил, зохион байгуулах ур чадвар, онцлогын үр нөлөө илрэл юм. Тухайлбал оюутан залуусын шатрын гараа, төгсгөлийн онолын мэдлэг, сургалтын чанар, байрлалын үнэлэлт, нарийн ээлжтэй уран хурц тоглолт, олон нүүдэл тоолж сайн хувилбарыг сонгох чадвар зэргийг хөгжүүлж чадсан нь манай сургуулиас мэргэжлийн хүчтэй олон залуу мастерууд төрөн гарах шимтэй хөрс болж байлаа. Энэ залгамж холбоог үргэлжлүүлэх, ШУТИС-ийн шатрын багийг бүрдүүлэх зорилгоор Математикийн Сургуулийн  "Эвийн тэнгэр" шатрын клубээс ШУТИС-ийн шатрын багийн аварга шалгаруулах 2-р тэмцээнийг 2012 оны 09 сарын 28-нд зохион явууллаа. 

Тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудын 8 баг оролцож багийн дүнгээр ҮТДС-1-р байр, УУИС-2-р байр, ХИБС-3-р байрыг эзэллээ. Тэмцээний шүүгчээр шатрын спортын дэд мастер Ө.Цэрэн, дэд мастер Д.Батхуяг, 1-р зэрэгтэй багш В.Чимэдлодой нар ажиллаа.

Шатрын тэмцээнд идэвхитэй оролцсон оюутнууддаа баярлалаа.
Мөн тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж,  тусалсан МС-ийн захиргаа, хүндэт багш нартаа баярлалаа.

Математикийн Сургууль

Эвийн тэнгэр шатрын клуб