Калифорнийн технологийн их сургууль шилдгээр шалгарав
2012-10-06 00:16 Админ
“The time” сэтгүүл жил болгон дэлхийн хамгийн шилдэг 200 их сургуулийг шалгаруулдаг билээ. Энэ жагсаалтыг Калифорнийн технологийн их сургууль тэргүүлж, Оксфордын их сургууль, Стэнфордын их сургууль, Харвардын их сургуулиуд түүний араас жагссан байна. Энэхүү жагсаалтанд дэлхийн 200 гаруй их сургууль орсноос 76 нь АНУ-ых байна. Харин Токиогийн их сургууль 27 дугаар байрт орж Азийн их дээд сургуулиудын дунд тэргүүлж байна. Мөн Бээжингийн их сургууль өмнөх жилийн амжилтаа дээшлүүлж 46-р байрт орсон байна. Энэхүү шалгаруулалтыг боловсролын болон судалгааны хөтөлбөрүүдийн төвшин, шинжлэх ухааны бүтээлүүдээс нь иш татсан байдал, гадаадаас ирж суралцаж байгаа оюутнууд болон ажиллаж байгаа мэргэжилтнүүд зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байна. 
 
   
Үндэсний шуудан 2012.10.05 № 235(1569)
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан