ШУТИС-ийнэлсэгчдийн аварга шалгаруулах `Сагсан бөмбөг`-ийн тэмцээн өндөрлөлөө.
2012-10-09 22:25 Админ

2012/13 оны хичээлийн жилийн элсэгчдийн аварга шалгаруулахСагсан бөмбөгийн тэмцээн ШУТИС-ийн Спорт зааланд 10-р  сарын 2-6-ны өдрүүдэдзохион байгуулагдаж, тэмцээнд БИАС, ГГТС, КТМС, МС, МТС, МИС, МХТС, НТС, УУИС, ҮТДС, ХИБС, ХБС, ЭХИС зэрэг сургуулиудын  эрэгтэй 13, эмэгтэй 11 багийн 300-аад тамирчидоролцлоо. Тоглогчдын ур чадвар ойролцоо байсан тул тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.

 

Эрэгтэй багуудаас:


1.    Ч.Энхтайван ахлагчтай ЭХИС
2.    А.Эрдэнэгарьд ахлагчтай КТМС
3.    Б.Цолмон ахлагчтай БИАС


Эмэгтэй багуудаас:


1.    У.Даваацэрэн ахлагчтай МХТС
2.    Г.Байгаль ахлагчтай ҮТДС
3.    Э.ДөлгөөнКТМС-ийн баг тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.


Нэгдсэн дүнгээр:


1.     МХТС
2.     КТМС
3.     ЭХИС -иуд эхний байрыг эзлэсэн байна.

Эрэгтэй шилдэг тоглогчоор ЭХИС-ийн оюутан Ч.Энхтайван, эмэгтэй шилдэг тоглогчоор МХТС-ийн оюутан Б.Батчимэг нар шалгарч “ Цом” өргөмжлөлөөр шагнагдав. Тус тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудаар ШУТИС-ийн залуучуудын шигшээ багийг бүрдүүллээ.

Тэмцээний зохион байгуулалтанд хамтран ажилласан Оюутны холбооны Соёл Хүмүүжлийн албаны менежер болон гишүүдэд талархал илэрхийлье.

 

Биеийн тамир, спортын тэнхим