“УУЛ УУРХАЙН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”
2012-10-21 00:00 Админ

2012.10.15-ны өдөр ШУТИС-ийн “Хөгжлийн ирээдүй” клуб УУИС-ийн 40 жилийн ойг угтансургуулиа сурталчилах ажлыг сургуулийн захиргаатай хамтран амжилттай зохион байгуулав. Тус клуб нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 200 гаруй оюутанд нийгмийн, шинжлэх ухаанны судалгаа хийх аргачлалыг өөрийн хүчин чармайлтаар эзэмших арга барилд чиглүүлэх ажил зохион байгуулсан байна.

Клубын зорилго:

“Хөгжлийн Ирээдүй” клубын зорилго нь гишүүдээ ардчилсан зарчмын үндсэн дээр удирдан зохион байгуулж, гишүүдийн сонирхлыг нь үндэслэн мэдээлэл, санал бодлоо чөлөөтөй солилцох бүх талын бололцоог бүрдүүлж, бусад оюутны байгууллагууд болон албан субъектууд, хувь хүмүүстэй хамтран гишүүд, оюутнуудын мэдлэг боловсролд хувь нэмэр оруулах.

Үйл ажиллагааны чиглэл:

*  Оюутнуудын судалгааны ажилд зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах.

*  Оюутнууд харилцан бие биенээсээ суралцаж хөгжих боломж олгоно.

Удирдах зөвлөлийн гишүүд:

  • Эрхлэгч: Б.Улаанбаатар УУИС-ийн багш
  • Тэргүүн: Н.Буяндэлгэр УУИС-ийн УУАТ-ийн IV курсын оюутан
  • Дэд тэргүүн: О.Мөнх-Ирээдүй УУИС-ийн УУАТ-ийн IV курсын оюутан
  • Сургалт хариуцсан менежер:Б.Шижиртуяа УУИС-ийн УУАТ-ийн IV курсын оюутан
  • Оффис менежер: Э.Орхон УУИС-ийн УУАТ-ийн IV курсын оюутан
  • Илтгэл, эрдэм шинжилгээ   хариуцсан менежер: Г.Мөнгөнбагана УУИС-ийн УЦТТА-ийн III курсын оюутан

Хамрах хүрээ:

ü  ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнууд

ü  Уул уурхайн чиглэлээр сургалт явуулж буй байгууллагууд

ü  Уул уурхайн компаниуд

ü  Оюутан залуусын оролцоог дэмжигч байгууллагууд

ü  Хөдөлмөрийн харилцаа бизнесийн байгууллагууд

ü  Компьютер программ хангамжийн чиглэлээр сургалт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд

“Хөгжлийн ирээдүй” клубын гишүүдэд тавигдах шаардлага:

  1. Клубын гишүүн элсүүлэх журмын дагуу элсэнэ.
  2. Клубын дотоод журмыг чандлан биелүүлэх
  3. Харилцааны соёлтой байх
  4. Цаг баримталдаг, үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлдэг байх.
  5. Клубын гишүүдтэй эв нэгдэлтэй байх
  6. Клубын зохион байгуулж буй ажилд идэвхи санаачлагатай оролцдог байх.

 

Хөгжлийн ирээдүй клубын гишүүд буюу УУИС-ийн профессорын багуудын

үйл ажиллагааг танилцуулсан оюутнууд

 

Хөгжлийн ирээдүй клубын гишүүд болон “Хос уянга” клубын гишүүд

 Мөн оюутнуудын дунд АХА тэмцээн, dance battle,“Хөгжлийн ирээдүй”, “Хос уянга” клубын бүжгийн үзүүлбэр(сургалт) зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

АХА тэмцээний үед

 

Dance battle-ийн үед

 

зүүн талд “Хөгжлийн ирээдүй” клубын тэргүүн Н.БуяндэлгэрБаруун гар талдАХА тэмцээний ялагч

УУИС-ийн УУАТ-ийн 4-р курсын оюутан Д.Болд

 Уг үйл үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжин оролцсон Уул уурхайн инженерийн сургуулийн захиргаа, профессорын багууд, ШУТИС-ийн “”Хос уянга” клуб,“Хөгжлийн ирээдүй” клубын гишүүд болон үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон оюутан залууст талархал илэрхийлье.