Сөүлийн их сургуулийн ректор Кин Ли болон бусад албаны хүмүүс 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд айлчиллаа.
Айлчлалын үеэр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон Сөүлийн их сургуулийн ректор Кин Ли нар хоёр их сургуулийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд ШУТИС-аас гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор Т.Батбаяр, Сөүлийн их сургуулийн талаас гадаад харилцааны проректор Ким Сиок Вү болон нарийн бичгийн дарга Серк Таи Но нар оролцлоо. Хамтын ажиллагааны гэрээнд зааснаар хоёр сургууль хамтран ажиллах туршлага солилцох, оюутан багш солилцох зорилгоор 5 жилийн гэрээ байгуулсан байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа