Нагаокагийн технологийн их сургуулийн ерөнхийлөгч Нийхара Коичи ШУТИС-ийн “Хүндэт Профессор” боллоо
2012-10-30 22:28 Админ

Япон улсын Нагаокагийн технологийн их сургуулийн ерөнхийлөгч Нийхара Коичид ШУТИС-ийн “Хүндэт Профессор” цол олгох ёслолын ажиллагаа 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлд боллоо.

 

Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон бүрэлдэхүүн сургуулийн захирал бусад албаны хүмүүс оролцсон юм. Нагаокагийн технологийн их сургуулийн ерөнхийлөгч Нийхара Коичи нь материал судлалын салбарт томоохон нээлтүүд хийж дэлхийн дахинд танигджээ. Иймд Др.Нийхарагийн Шинжлэх ухаан болон хүний нөөцийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн ШУТИС-ийн Эрдийн зөвлөлийн хурлын шийдвэрээр  “Хүндэт Профессор” цол олгожээ. 

 

Нагаокагийн технологийн их сургуульд одоогоор ШУТИС-ийн хоёр оюутан судалгааны ажилд хамрагдаж байна. Сонирхуулахад тус их сургуулийг БШУ-ын сайд Л.Гантөмөр төгссөн бөгөөд энэ сургуулийн Хүндэт доктор юм.  


ЗХШҮГ