ХҮРЭЛ ТОГООТ-2012 эрдэм шинжилгээний бага хурлын Нийгмийн ухааны салбарт ШУТИС-ийн НТС-ийн багш тэргүүллээ.
2012-10-30 22:56 Админ

"ХҮРЭЛ ТОГООТ-2012" БШУЯ, ШУТС, ШУА, ЗЭХ, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооноос зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцож,  нийгмийн  салбартаа ШУТИС-Нийгмийн Технологийн Сургуулийн Түүх-Аялал жуулчлалын профессорын багийн багш Д.Хатанбаатар   "Улаан Зуух"-ын өвөрмөц хэв шинжийн оршуулга" сэдэвт илтгэлээрээ


БШУ-ны сайдын нэрэмжит  ГРАНТ-ийг  хүртлээ. Уг илтгэлийн уралдаанд 2-р шатанд шалгаран үлдсэн шашин, хэл шинжлэл, эдийн засаг, түүх, археологи, хууль зүйн чиглэлийн нийт 18 илтгэгч оролцсон байна.


ШУТИС-ийн НТС-ийн багш Д.Хатанбаатарын   "Улаан Зуух"-ын өвөрмөц хэв шинжийн оршуулга" сэдэвт илтгэл нь Дорнод Монголд явуулсан археологийн судалгааны сүүлийн 5 жилийн үр дүн ажээ.