САЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА” –сэдэвт АСТ тэмцээн боллоо
2012-11-01 00:04 Админ

Хөдөө аж ахуйн их сургуульд газрын харилцааны мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 15 жилийн ойн баярт зориулсан  САЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА” –сэдэвт АСТ тэмцээн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж ШУТИС-ийн УУИС-ийн эдэлбэр газрын кадастр, зураглал мэргэжлийн III, IV-р курсын оюутнуудын ECO LAND баг амжилттай оролцож III-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

ECO LAND-багийн хамт олон

Энэхүү арга хэмжээг УУИС-ийн захиргаа болон Геодези, маркшейдерийн багийн багш нар дэмжиж ажилласан бөгөөд тус мэргэжлийн ахлах багш Б.Гантулга, багш С.Үржинханд С.Жаргалмаа нар удирдан зохион байгуулсан юм.

САЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА” –сэдэвт АСТ нь Багуудын мэндчилгээ, Багийн гишүүдийн дунд  асуулт, хариулт, Багуудын гэрийн даалгавар “Сайн газрын харилцаа” сэдвийн хүрээнд, Чөлөөт үзүүлбэр, Багийн ахлагч нарын дунд асуулт, хариулт  гэсэн бүтэцтэй зохион байгуулагдаж өндөрллөө.

Багийн мэндчилгээ

Багийн гишүүдийн дунд  асуулт, хариулт

Гэрийн даалгавар “Сайн газрын харилцаа” сэдэвт 

Багийн ахлагч нарын дунд асуулт, хариулт

Мөн дээрх арга хэмжээний хүрээнд багш нарын дунд эрдэм шинжилгээний хурал болон гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж УУИС-ийн багш нар II-р байр эзэлж мөнгөн медалийн эзэд боллоо.

УУИС-ийн багш нар

Тус арга хэмжээг дэмжиж ажилласан УУИС-ийн захиргаа болон Геодези, маркшейдерийн профессорын багийн багш нар болон амжилт гаргасан нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлье.