Дэлхийн эдийн засаг, бизнесийн их дээд сургуулиудын EDUNIVERSAL холбооны нэгдсэн чуулга уулзалтанд ШУТИС-ийн төлөөлөгчид оролцлоо.
2012-11-03 23:10 Админ

Дэлхийн эдийн засаг, бизнесийн их дээд сургуулиудын холбооны V чуулган Латин Америкийн Перу улсын нийслэл Лима хотод 2012 оны 10-р сарын 17-19 хооронд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү чуулганд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор,  проф. Б. Очирбат, КтМС-ийн сургуулийн захирал, Sc.doc., проф. Г. Батхүрэл нар оролцож 21-р зуунд бизнесийн боловсролын салбарыг хэрхэн сайжруулах талаар санаа бодлоо солилцож, шилдэг сургуулиудын тэргүүн туршлагаас солилцсон байна.

КТМС-ийн хувьд  5 дахь удаагаа 1 навчтай дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулиудадшалгарч, захирал Г.Батхүрэл нэг навчтай шилдэг сургуулийн шагналыг гардан авлаа. Энэ жилийн хувьд тус сургууль нэг навчтай дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулиудын тэргүүн эгнээнд үзүүлэлтүүрээ оржээ.