ШУТИС-ийн болон ӨАБНУ-ын МANCOSA(Management College of South Africa) сургуулийн хамтарсан Бизнесийн удирдлагын магистрын /MBA/зайнсургалтын хөтөлбөр 2010 хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жил анхны 3 оюутан төгсөж, диплом авав.
Уг хөтөлбөр нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрт хамрагдах, удаан хугацаагаар ажил, бизнесээсээ хөндийрэхгүйгээр зардал багатай суралцан мэргэжлээ дээшлүүлэх, өөрийн бизнес болон ажлыг эрхлэх явцдаа хөгжих, харьцангуй хямд төлбөртэйгээр суралцаж МBA зэрэг авах зэрэг давуу талтай юм. Өнөөгийн өрсөлдөөнт эрин зуун, цаг үетэйгээ зэрэгцэн алхахыг эрмэлздэг, ажлын зав чөлөө багатай менежерүүдэд энэхүү хөтөлбөр нэн тохиромжтой.
Уг хөтөлбөрт одоогийн байдлаар 2010, 2011 онд элссэн 9 оюутан үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд ойрын үед шинэ элсэлт авахаар ажиллаж байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа