“IB” биотехнологийн клуб нээгдэв
2012-11-06 20:29 Админ

“IB” биотехнологийн клуб нь биотехнологийн шинжлэх ухааныг бусдад сурталчилан таниулж тус мэргэжлээр сурч байгаа оюутнуудад дэмжлэг үзүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд туслах зорилготойгоор байгуулагджээ. Тус клубын нээлт 2012 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Шинжлэх ухаан технологийн төв номын санд болж Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг нээж үг хэлэв.

 

“IB” биотехнологийн клуб нь цаашдаа оюутан залуусыг мэдээллээр хурдан шуурхай хангаж, тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах аж. Нээлтийн ажиллагаанд зориулан ХИБС-ийн Биотехнологийн профессорын багийн тэргүүлэх профессор Ц.Энхтуул лекц уншлаа.


ЗХШҮГ