“Оюутан удирдагч” XIII сургалт семинар боллоо
2012-11-06 20:46 Админ

ШУТИС-ийн Оюутны холбоо хуулийн хүрээнд шинэчлэгдэн байгуулагдсаны 13 жилийн ойг тохиолдуулан 11 дүгэр сарын 3-ны өдөр олон улсын хүүхдийн Найрамдал төвд “Оюутан удирдагч” XIII сургалт семинар амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний зорилго нь ШУТИС-ийн Оюутны холбооны хүний нөөцийг бүрдүүлэх, хэтийн төлөвлөгөөг боловсруулах, тулгамдаж буй асуудлуудыг “ОЮУТАН-УДИРДАГЧ”-аар дамжуулан тэдний оролцоотойгоор шийдвэрлэхэд оршино.

Арга хэмжээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 17 сургуулийн тус бүр 4 оюутан, гүйцэтгэх хорооны 7 Алба тус бүрийн 2, Оюутны холбооны хяналтын хорооны 2, клубүүдийн нэгдсэн зөвлөлийн 2, Оюутны холбооны Удирдах зөвлөлийн 18 гишүүн болон ХБС-ийн багш Б.Цэцэгмаа гэх зэрэг 105 хүн оролцлоо. Төлөөлөгч оюутнуудад ХБС-ийн Б.Цэцэгмаа багш “Хүний мөн чанар” сэдвээр лекц уншсан. Мөн ШУТИС-ийн Оюутны холбооны сургуулиудын Оюутны зөвлөлийн дарга, гүйцэтгэх хорооны албадын менежерүүд өнгөрсөн жилийн ажлын тайлангаа танилцуулав. Уг семинарт оролцогчид Оюутны хичээл хоцролт, таслалт, багшийг хүндлэх ёсон, 70000 төгрөгний үнэ цэнэ, ШУТИС-тамхигүй орчин, ШУТИС номер нэг сургууль, төлбөрт тохирсон сургалт, оюутны үнэ цэнэ  гэсэн асуудлаар 7 баг болж хэлэлцүүлэг явуулж оюутнуудын санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаанд хүртээмжтэй шийдлүүдийн талаарх санал, бодлыг тусгаж авсан.


ЗХШҮГ