Европын төслүүд Азид
2012-11-07 22:49 Админ

Европын Холбооноос санхүүжүүлдэг багш, оюутан солилцооны Erasmus Mundus хөтөлбөр ШУТИС-д 2009 оноос хэрэгжиж ШУТИС-ийн 22 багш оюутан хамрагдаад байгаа бол 2003 оноос хэрэгжиж буй Австрийн Eurasia-Pacific Uninet хөтөлбөрт ШУТИС-ийн 60 гаруй багш хамрагдаад байна.

 

Erasmus Mundus төслийн Bridging the Gap, One More Step хөтөлбөрүүдийг Италийн Трентогийн ИС-тай, Gate хөтөлбөрийг Австрийн Линцийн ИС –тай тус тус хэрэгжүүлж байна. Хөтөлбөр тус бүрт Европын 7 сургууль хамтран оролцдог юм.

Эдгээр төслүүдийн веб сайтаас (www.bridging-the-gap.eu/en/, www.one-more-step.eu/en/, www.jku.at/gate,  www.eurasiapacific.net) нэмэлт мэдээллүүдийг авна уу. Дээрх төслүүдийн хурлууд 2012 оны 9 дүгээр сар 15-16-д Камбодж Улсын Пном Пен, 10-р сарын 10-11-д Вьетнам Улсын Хо Ши Мин, 10-р сарын 26-28-д БНХАУ-ын Шанхай хотноо тус тус болж өнгөрлөө.

Төслийн удирдагч ГХХАГ-ын дарга Ц.Сарантуяа дээрх хурлуудад төслийн зардлаар оролцож, тайлангаа тавив. Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн дараачийн шатанд зарын дагуу идэвхтэй оролцохыг уриалъя.

Ц. Сарантуяа


ЗХШҮГ