Номын баяр үргэлжилж байна
2012-11-07 23:11 Админ

“Номын соёлт ертөнц” ТББ, UBS телевизийн “Номын ертөнц” нэвтрүүлэг хамтран 2012 оны 11-р сарын 07-09-ны өдөр Үндэсний “Номын баяр” арга хэмжээг зохион байгуулж байна. Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд зохиогдож буй уг арга хэмжээнд Зохиогчдын бүтээлийн танилцуулга, уламжлал болсон 5-50% хувийн хямдралтай номын худалдаа зэрэг уншигчдад зориулсан олон арга хэмжээнүүд зохион явагдаж байна.  

Номын баярын өдрийг тохиолдуулан Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан профессор багш, оюутан суралцагсад, ажилтнуудын дунд “Унш-Сэтгэ-Боловсор” ном унших 1-р аяныг зохион байгуулж байна. 

“Унш-Сэтгэ-Боловсор“ ном унших 1-р аяны удирдамж
 
       Бидний өвөг дээдэс арвин сан хөмрөгтэй номын сангууд байгуулж, одон орон судлах хамгийн том төвийг Персийн буланд босгож байсан суу билэгт хүмүүс.
Хамгийн том бүтээл, хамгийн том номын санг бидний өвөг дээдэс бүтээн туурвиж, сүндэрлүүлж байсан. Тэнд Монголын Эзэнт гүрний түүхийг бичгийн их мэргэдээр тэмдэглүүлж түүх шастирт буулгаж байсан. 
 
       Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан профессор багш, оюутан суралцагсад, ажилтнуудын дунд “Унш-Сэтгэ-Боловсор” ном унших 1-р аяныг зохион байгуулж байна. 
 
Зорилго:
Оюутан залуусыг ном уншихад сонирхолтой болгох, төлөвшүүлэх, номоор дамжуулан мэдлэг, мэдээлэл авахад туслах, номын санчдын ажил хөдөлмөрийг урамшуулах, улмаар жил бүр уламжлал болгох.
 
Хамрах хүрээ: 2 ангилалтайгаар явагдана. Үүнд:
  • ШУТИС-ийн профессор багш, оюутан суралцагсад 
  • ШУТИС-ийн номын санч-мэдээллийн ажилтнууд 
Хугацаа: 
Эхлэх: 2012 оны 11-р сарын 07-н
Дүгнэх: 2013 оны 04-р сарын 23-нд
 
Журам: 1-р аяны шалгаруулалт ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР буюу 2013 оны 04-сарын 23-ны өдөр. Аяны хүрээнд уншвал зохих номын жагсаалтыг гаргаж танилцуулна. Жагсаалтад орсон номоос бэлдсэн асуултаар: 
  • Оюутан суралцагсдын дунд “50 ном уншъя” танин мэдэхүйн тэмцээн 
  • Номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд “Мэдлэг-Чадвар-Өрсөлдөөн” танин мэдэхүй, ур чадварын  тэмцээнийг зохион байгуулж дүгнэнэ.
       Оюутнууд баг болон оролцоно. Багийн бүрэлдэхүүнд 2 эр, 1 эм оролцогч байна. Тэмцээн нь 3 үе шатаар явагдах бөгөөд 1-р үе шат 7 асуулт
2-р үе шат 5 асуулт
3-р үе шат 3 асуулт байна.
       Тэмцээний эхэнд номын сангийн зүгээс оюутан залуусын унших ёстой шинжлэх ухаан танин мэдэхүй, судалгааны, утга уран зохиолын 50ш номыг оролцогчдод өгөх бөгөөд түүнийг зөв гэж бодсон хариултын хувилбар дээр тавина. Нийт 15 асуултад алдалгүй зөв хариултыг сонгож чадсан оролцогчид супер шагнал болох 50ш номын эзэн болно.
 
Бүртгэл: 2012 оны 11-р сарын 07-аас эхлэн 2013 оны 04 сарын 19-ны өдрийг хүртэл явагдана. Бүртгэлийг library@must.edu.mn хаягаар авах бөгөөд эхний 5 багийг бүртгэж авна. Бүртгүүлэх хүснэгтийг хавсаргав.
Номын санч-мэдээллийн ажилтнууд: “Мэдлэг-Чадвар-Өрсөлдөөн” танин мэдэхүй, ур чадварын тэмцээнийг зохион байгуулах бөгөөд ШУТИС-ийн төв бүрэлдэхүүн сургуулиудын номын санч-мэдээллийн ажилтнууд оролцоно. Тэмцээн 5 үе шаттай явагдана. 
 
50 номын жагсаалт
Бүртгэлийн маягт
Зохион байгуулагч: Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан