“Намрын тэргүүн” сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай эхэллээ
2012-11-09 19:02 Админ

“Намрын тэргүүн” сагсан бөмбөгийн тэмцээн 2012 оны 11 дүгээр сарын  5-ны өдөр ШУТИС-ийн спорт зааланд нээлтээ хийлээ. Уг тэмцээн 2012 оны 11 дүгээр сарын 12-ныг хүртэл долоо хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд нээлтэнд ректор Б.Дамдинсүрэн ирж үг хэллээ.

Энэ удаагийн намрын тэргүүн сагсан бөмбөгийн тэмцээн “Эрүүл оюутан идэвхтэй хөдөлгөөн” уриатайгаар явагдаж байна. Нээлтэнд “Бөртэ чонын үрс” хамтлаг ирж мэндчилгээ дэвшүүлэн нийт оролцогчиддоо амжилт хүслээ. Энэ удаагийн Намрын тэргүүн сагсан бөмбөгийн тэмцээнд 18 бүрэлдэхүүн сургуулиуд оролцож байгаа ба Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас төлөөллүүд ирж оролцож байна. Тэмцээн эхлэхэд  төрийн дуулал эгшиглэж оролцогч багууд саран хэлбэртэй зогсож нээлтээ хийлээ.

 

Оюутны холбооны Мэдээлэл сурталчилгааны алба


ЗХШҮГ