Намрын тэргүүн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв
2012-11-16 20:58 Админ

Шинжлэх ухаан технологийн их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг намрын тэргүүн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-наас 11-ны хооронд 7 хоногийн турш ШУТИС-ийн 18 бүрэлдэхүүн сургуулиудын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус үйл ажиллагааны хаалтанд ШУТИС-ийн хөгжөөн дэмжигчийн Галт Шувуу бүжгийн хамтлаг ирж мэндчилгээ дэвшүүлж  мөн Sharks багийнхан ирж шагнал гардуулах ёслолд оролцсон юм. Сургуулийн нийлбэр дүнгээр МХТС нь шилжин явах цом гардан авч шилдэг баг гэдгээ дахин баталлаа.

 

Байр эзэлсэн байгууд:

-    Эрэгтэй

  • Алт: ЭХИС
  • Мөнгө: БИАС
  • Хүрэл: МХТС

-    Эмэгтэй

  • Алт: МХТС
  • Мөнгө: КТМС
  • Хүрэл: ЭрТС

-     Шилдэг тоглогч

  • Эрэгтэй шилдэг тоглогчоор ЭХИС –н оюутан Энхтүвшин
  • Эмэгтэй шилдэг тоглогчоор МХТС-н оюутан Отгонтуяа

-Sharks багийн өргөмжлөлийг Батзолбоо нар тус тус хүртсэн юм.

 

Оюутны холбоо Мэдээлэл, сурталчилгааны алба


ЗХШҮГ