Шинжлэх ухаан, технологийн их сургууль Соёл урлагийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд СУИС-ийн 1-4 курсын оюутнууд “Домог шиг өглөө” нэг бүлэг гурван үзэгдэлт бүжгэн жүжгийг ШУТИС-ийн профессор багш нар болон оюутан залуучуудад зориулан тоглов.
Тоглолт 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд боллоо. Тус бүжгэн жүжгийг үзэхээр урлаг зааланд ШУТИС-ийн профессор багш, ажилтан ажилчид дүүрэн цуглажээ. Тоглолтыг СТА М.Мөнгөнцэцэг дэглэн найруулж, “Анир” студийн СТА Б.Алтанхуяг хөгжмийн найруулга хийсэн байна. Мөн цомнолыг Д.Энхбаяр, тайз чимэглэлд Н.Эрдэнэ нар ажилласан байна. Тус бүжгэн жүжгийн үзсэн үзэгчид тоглолтын төгсгөлд нийт уран бүтээлчдэд талархалаа илэрхийллээ.
ЗХШҮГ
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа