Оюутнууд анги, танхимаа цэвэрлэлээ
2012-11-27 23:03 Админ

Хүнсний Инженер, Биотехнологийн Сургуулийн “Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй” мэргэжлийн оюутнууд 2012.11.21-ны өдөр тус сургуулийн харъяа бүх анги, танхимдаа их цэвэрлэгээг хариуцан хийлээ. Цэвэрлэгээнд 1-4-р ангийн нийт 70 оюутан идэвхтэй оролцов.

Анги, танхимуудын ширээ, сандал дэндүү бохир, ширээн дээр элдэв зүйлс зурж, бичсэн, зажилсан бохио ширээ, сандлын доор наасан байдалтай байсныг сайтар цэвэрлэлээ.

“Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй” мэргэжлийн оюутнуудаас ШУТИС-ийн нийт оюутнуудад  

УРИАЛГА:

  1. ШИРЭЭ, САНДАЛ ДЭЭР ЭЛДЭВ ЗҮЙЛ ЗУРЖ, БИЧИХГҮЙ БАЙЯ
  2. ЗАЖИЛСАН БОХИО ЦААСАНД БООЖ ХОГИЙН САВАНД ХИЙЖ СУРЦГААЯ хэмээн уриалж байна