ШУТИС БИАС-ийн ИЗПБагаас Дүрслэх геометр хичээлээр жил бүр зохион явуулдаг уламжлалт “Сэтгэхүй Дүрслэхүй” АСТ 2012.11.30 нд ШУТИС-ийн Төв номын сангийн III давхарын уншлагын танхимд урд жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд явагдаж дүнгээ гаргалаа.
Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдхүүн сургуулиудын дүрслэх геометр хичээлийг одоо судлан үзэж буй оюутнууд баг бүрдүүлэн оролцсон бөгөөд, өмнө хамрагддаггүй байсан МИС, ХМТС, КМТС-ийн оюутнуудаас гадна Улаанбаатар Их Сургуулийн оюутны баг, нийт 39 баг оролцон авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний зорилго, ач холбогдол
Дүрслэх геометрийн АСТ тэмцээний зорилго нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах,мэдлэгээ бататгах, бие дааж болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулахад оршино.
Тэмцээн гурван үе шаттай явагдаж
I байр “Бөмбөлөг” баг.
II байр “Тетраэдр-1” баг.
III байр “Тетраэдр-2” баг.
IV байр “Цилиндр- 2” баг.
V байр “Конус- 1” баг.
Энэ тэмцээнийг зохион явуулах ажиллагаанд БИАС-ийн дэргэдэх оюутны “Дельта” клубын оюутнууд идэвхтэй оролцсоноос гадна өөрийн багийг бэлтгэж амжилттай сайн оролцууллаа.
Ингээд тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Энэхүү АСТ-ийг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон ШУТИС-ийн хүндэтпрофессор багш Д.Баттогтох болон нийт багш нартаа ажлын их амжилт хүсье.
АСТ зохион байгуулах комиссын ахлагч багш Х.Дамчаасүрэн.
ШУТИС БИАС ИЗПБаг
АСТ зохион байгуулах комисс
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа