ШУТИС-ИЙН УУИС-ИЙН 40 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО
2012-12-05 01:14 Админ

ШУТИС-ийн УУИС-ийн 40 жилийн ой 2012 оны 11 дүгээр сарын 30-нд болж өнгөрлөө. 40 жилийн хугацаанд УУИС нь 3000 гаруй Уул уурхай, хот байгуулалтын салбарын дээд мэргэжилтэн бэлтгэсэн байна. Ойн арга хэмжээний хүрээнд Академич П.Очирбат, профессор С.Цэдэндорж, профессор Ж.Цэвэгмид, профессор Д.Дондов, профессор, Б.Лайхансүрэн нарын эрдэм шинжилгээний уншлагуудыг зохион байгуулж, эмхэтгэл гарган багш шавийн уулзалтуудыг өргөн хүрээнд зохион байгуулав. “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи, геодези, газрын харилцаа” сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж эмхтгэл гаргав.

 

     Ойн арга хэмжээний хүрээнд 200000 ам долларын өртөг бүхий АНУ-ын “TRIMBLE” компанийн нэрэмжит лаборатори, Австралийн MICROMINE компанийн нэрэмжит 40000 ам.долларын өртөг бүхий лиценцтэй програмтай, notbook, компьютертэй лаборатори, Австралийн RUNGE компанийн нэрэмжит 1,2 сая ам.долларын өртөг 3 лиценцтэй программтай Уул уурхайн үйлдвэрийн эдийн засгийн иж бүрэн тооцоо хийдэг лаборатори, Ашигт малтмалын баяжуулалтын технологийн лаборатори, Чулуулгийн физик-механикийн шинж чанар судлах лаборатори, Уурхайн цахилгаан аппаратурын лаборатори зэрэг лабораториудыг байгуулав.

 

    Ойн арга хэмжээнд ШУТИС-ийн Удирдлага, бүрэлдэхүүн сургуулиуд, УУИС-тай хамтран ажилладаг Уул уурхай, геодезийн компанийн төлөөлөл, төгсөгчид, оюутан залуус оролцов.

 

 


ЗХШҮГ