Компьютерийн удирдлагатай бага оврын CNC машин хандивлалаа
2012-12-06 01:30 Админ

Европын холбооны Бүгд Найрамдах Словак улсын  “Slovak Agency for International Development Cooperation хөтөлбөрийн хүрээнд жил бүр хөгжиж буй орнуудад тоног төхөөрөмж хандивлах, бага хэмжээний төслийн санхүүжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Энэ хөтөлбөрт ШУТИС-ийн Математикийн сургуулийн Хэрэглээний механикийн профессорын багаас бичсэн төсөл шалгарч, тус багийн “Машин механизмын онол”-ын лабораторид   9,000,000 төгрөгийн өртөг бүхий бага оврын CNC машинууд хандивлалаа. Уг төхөөрөмжүүдийг Австри улсын “Thecooltool” компанид үйлдвэрлэсэн, компьютерийн удирдлагатай, зорох, өрөмдөх, харуулдах үйлдлүүдийг гүйцэтгэдэг төхөөрөмж юм.  

2012 оны 11-р сарын 27-нд Бүгд Найрамдах Словак улсын Бээжин дэх Элчин сайдын яамны дэд тэргүүн Томас Феликс ирж төслийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй биечлэн танилцаж Европын холбооны Бүгд Найрамдах Словак улсын “Slovak Agency for International Development Cooperation хөтөлбөрийг ШУТИС-ийн Математикийн сургуульд цаашид үргэлжлүүлэх, “Машин механизмын онол”-ын лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах талаар санал солилцлоо.

ШУТИС-ийн Математикийн сургуулийн

Хэрэглээний механикийн баг.