КТМС-ийн Эрдэм Шинжилгээний нэгдсэн порталыг хүлээлгэн өгөв
2012-12-06 01:30 Админ

Үр дүнд сууриласан менежментийг их сургуулиудад нэвтрүүлэх төслийн хүрээнд ШУТИС-КТМС-ийн Мэдээллийн системийн профессорын баг, Програмчлалын технологийн профессорын баг, Системий админ нарын хамтарсан баг 2012 оны 12 сарын 5-нд КТМС-ийн профессор, багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн портал, багш нарын бүтээлийн цахим санг Эрдэм Шинжилгээ Инновацийн албанд хүлээлгэн өглөө.

Энэхүү порталыг нэвтрүүлснээр профессор, багш нар эрдэм шинжилгээний ажлаа төлөвлөх, гүйцэтгэлээ оруулах боломжтой бөгөөд багш, профессорын баг, сургуулийн эрдэм шинжилгээний кредит цагийн тооцоо болон тайланг гаргах боломжтой болж байгаа юм.

Зурагт зүүн талаас. Үр дүнд суурилсан менежментийн мэдээллийн систем хөгжүүлсэн баг: Системийн админ Г.Дашзэвэг, Програм хангамжийн багш Ж.Золжаргал, ШУТИС-КТМС-ийн Мэдээллийн системийн тэргүүлэх профессор Ц.Ганбат (Ph.D, дэд профессор), Эрдэм шинжилгээ инновацийн алба: ШУТИС-КТМС-ийн ЭШИ эрхэлсэн дэд захирал Л.Оюунцэцэг (Sc.D, профессор), ЭШИ хариуцсан ажилтан М.Заяа, ГХХА эрхэлсэн ажилтан А.Болормаа