Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд Цахилгаан техникийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
2012-12-11 00:44 Админ

ДаТС-ийн Эрчим хүчний тэнхимээс зохион байгуулдаг “Цахилгаан техник”-ийн уламжлалт олимпиад 2012 оны 11-р сарын 17-ны өдрөөс 12-р сарын 03-ны хооронд 3 үе шаттайгаар явагдаж дүнгээ гаргалаа.

Үүнд: 1-р байранд УУЦТТА-2 ангийн Б.Наранзан, 2-р байранд МЕТИ-2 ангийн Б.Амарсайхан, 3-р байранд ҮМ-2 ангийн У.Хишигпүрэв нар шалгарч өргөмжлөлөөр шагнуулав.

Үүний зэрэгцээ оюутнууд техникийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж Э.Эрдэнэбилэг ахлагчтай баг “Өндөг дарагч”, Д.Амарсайхан ахлагчтай баг “Хос өсгөгч”, А.Цолмон ахлагчтай баг “Хүлэмж” бүтээлээр тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлээд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сургуулийн захиргаа, эрчим хүчний тэнхим