Орос хэл сонирхогчдын “Звёздочка” клубээс нийт оюутнуудын дунд “АХА” тэмцээнийг зохион явууллаа .
2012-12-18 18:22 Админ

ШУТИС-ийн оюутнуудын орос хэл сурах сонирхолыг дэмжих, орос хэлний S.RL101 хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор зохиогдсон  уг тэмцээний II шат 2012-12-8нд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн 2 үе шаттай явагдсан бөгөөд II шатанд  1-р шатнаас шалгарсан 135 оюутан мэдлэг чадвараа сорин өрсөлдөж, 1-р байрыг А.Тэмүүлэн (МТС), 2-р байрыг Х.Ахнур (БИАС), Н Мухаммед-Али (БИАС), 3-р байрыг Ж.Солонго (КТМС), Б.Чинсэтгэл (КТМС), Д.Уянга (МТС), тусгай байрыг Г.Энхжаргал (БИАС), Т.Чигтуяа (ГГТС), Б.Ернар (УУИС), Э.Нямрагчаа (БИАС)  нар эзэллээ .

Багш Борозенец Т.Л., С.Бархас, М.Байгал, И.Сарантуяа, Б.Осоржав нар шүүгчээр ажиллав.