Аэробик гимнастикийн 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аэробикчид
2012-12-20 17:18 Админ

2012 оны 12-р сарын 15-нд ШУТИС-ийн спорт зааланд аэробик гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 5-р сургууль, 34-р сургууль, 80-р сургууль, 82-р сургууль, 97-р сургууль, Дархан-Уул аймаг, Орхон аймгийн Хангарьд клуб, Орхон аймгийн Орхон цогцолбор сургууль, Ховд аймаг,  ҮБТДС, ШУТИС,  МУИС,  Лайт клуб, ХБКоллеж, МУБИС-БТДС зэрэг нийт 15 байгууллагын 150 гаруй тамирчид хүч сорилоо. ОУ-ын дасгалжуулагч багш, ОУХМ, ОУ-ын шүүгч  Г. Ерөөлбатын дасгалжуулсан ШУТИС-ийн аэробикийн баг тамирчид:

  • Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:  Ч.Золбоо  /ШУТИС-НТС,  K.HC12D042/  мөнгөн медаль,
  • Багийн төрөлд алтан медаль,
  • Степний багийн төрөлд алтан медаль тус тус хүртлээ.

 

Багийн бүрэлдэхүүнд

Э.Галбадрах ОУХМ M.TD09D008 ЭХИС Тамирчин

С.Ариунболд ОУХМ G.AH11D023 МИС Тамирчин

А. Мөнхтогоо  ОУХМ Тамирчин

Б. Мягмаржав СМ G.MP12D030 МИС Тамирчин

Ч.Золбоо СМ K.HC12D042 НТС Тамирчин

Ө. Тэмүүлэн I-зэрэг D.PM12D131 КТМС Тамирчин

 

НТС, БТСТ