ШУТИС –ийн залуу багш нарын шинэ жил болж өнгөрлөө
2012-12-24 17:25 Админ

Өчигдөр буюу 2012 оны 12 дугаар сар 20 –ны өдөр ШУТИС –ийн Багш Нарын Зөвлөл болон Залуу Багш Нарын Зөвлөлөөс “ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШ НАРЫН ШИНЭ ЖИЛ” –ийн арга хэмжээг хоёр дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.

ШУТИС –ийн Залуу Багш Нарын Зөвлөлийн дарга А.Энхбат нээлтийн үг хэлж шинэ жилийн арга хэмжээ эхлүүллээ. Энэ шинэ жилийн арга хэмжээнд ШУТИС –ийн салбар сургуулиудын шилдэг 100 залуу багшийг урьж оролцуулсан юм.

Шинэ жилийн үеэр Чингэлтэй дүүрэгт оршин суудаг гурван шилдэг залуу багш “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ИРГЭН” медалиар энгэрээ мялаалаа.