Дүрслэх геометрийн олимпиадын тухай мэдээлэл
2013-01-04 17:39 Админ

Дүрслэх геометрийн хичээл нь техникийн чиглэлийн аливаа их дээд сургуульд заавал үзэх ёстой бөгөөд, оюутан залуусын орон зайн төсөөлөл, хийсвэр ба бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг чухал хичээл билээ. Иймд  хичээлийн үр нөлөөг ихэсгэх, оюутны сурах идэвхийг дээшлүүлэх, шилдэг оюутныг урамшуулах зорилгоор дүрслэх геометрийн олимпиадыг уламжлал болгон жил бүр ШУТИС, БИАС-ийн Инженерийн зурагзүйн профессорын баг, Монголын Зурагзүйн Боловсролын Нийгэмлэгтэй хамтран зохион явуулж байна.  

Энэ удаа  2012 оны 12 сарын 15-нд ШУТИС-ийн, 2012 оны 12 сарын 22-нд УЛСЫН хэмжээний олимпиадыг тус тус зохион байгууллаа.

ШУТИС-ийн Дүрслэх геометрийн олимпиад

ШУТИС-ийн Дүрслэх геометрийн олимпиадад нийт бүрэлдхүүн сургуулиас энэ хичээлийг одоо судалж байгаа нийт 3500 орчим оюутнуудаас шалгарсан 40 шахам оюутан мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөнөөс:

1-р байр ШУТИС, БИАС, A.CE12D109       Э.Өлзийжаргал /11,5 оноо/

2-р байр ШУТИС, БИАС, A.CE12D206       О.Мөнхсайхан /9,0 оноо/

ШУТИС, БИАС, A.CE12D104       О.Амарболд /8,2 оноо/

3-р байр  ШУТИС, БИАС, A.CE12D063      Х.Лхагвадорж /8,0 оноо/

ШУТИС, БИАС, A.CE12D022      Ж.Дүйнхоржав /7,5 оноо/

ШУТИС, БИАС, A.CE12D236      Б.Мөнхдэлгэр /4,0 оноо/

Тусгай байр: ШУТИС, КТМС,  D.HW12D086        Д.Бат-Эрдэнэ/3,5 оноо/   нар тус тус эзлэв.

Шалгарсан оюутнууд

Онооны жагсаалтаар байр эзлүүлснээс эхний 15 оюутан нь Улсын олимпиадад оролцох эрх авлаа.

Нийт оролцсон болон шалгарсан оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье.

Дүрслэх геометрийн УЛСЫН олимпиад

ШУТИС-ийн орон нутаг дахь бүрэлдхүүн сургуулиудаас гадна техник, технологийн чиглэлээр сургалт явуулдаг, дүрслэх геометрийн хичээл судалдаг бусад 10-аад их, дээд сургуулиудаас шалгарсан 50 орчим оюутнууд оролцож сэтгэлгээ, ур чадвараараа өрсөлдлөө. Нийт оролцсон сургуулиудын  төлөөлөлтэй зохион байгуулах комисс ажиллаж олимпиадын дүнг гаргахад:

1-р байр ШУТИС, БИАС, A.CE12D104       О.Амарболд/ 7,1 оноо/

2-р байр ШУТИС, БИАС, A.CE12D206       О.Мөнхсайхан / 7,0 оноо/

3-р байр  ШУТИС, БИАС, A.CE12D063      Х.Лхагвадорж / 4,0 оноо/

Тусгай байр: ШУТИС, БИАС,  A.CE12D138            Г.Анударь/ 3,5 оноо/ нар тус тус эзлэв.

 

 Олимпиадын явц

 

Шалгарсан оюутнууд

Олимпиадад  оролцсон нийт багш нар, оюутнууддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС