Төрийн соёрхолт математикчаа хүлээн авлаа
2013-01-08 01:39 Админ

ШУТИС-ийн Математикийн Сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн тэргүүлэх профессор, математикийн шинжлэх ухааны доктор Р.Энхбат Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Төрийн Соёрхол хүртсэн явдалд талархаж, Математикийн сургуулийн захирлын зөвлөл 2012 оны 12 дугаар сарын 28-нд хүлээн авлаа. Математикийн сургуулийн захирал Т.Намнан мөнгөн аятай сүү, алд цагаан хадгийн хамт профессор Р.Энхбатад гардуулж, цаашдын сурган хүмүүжүүлэх болон бүтээн туурвих ажилдаа улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.


ЗХШҮГ