Хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулав
2013-01-16 00:09 Админ

ШУТИС-ийн ректорын зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 15-ны хурлаар ШУТИС-ийн ректороор ажиллаж байсан Б.Дамдинсүрэн, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректороор ажиллаж байсан Г.Дамдинням нарт хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, цагаан идээний хамт өргөн барьлаа.

 

Энэ үеэр ШУТИС-ийн ректорын зөвлөх Б.Дамдинсүрэн Монголын боловсролын ахмад удирдах ажилтны холбооны дээд шагнал “Алтан Өлзий” одонгоор шагнагдаж ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Чулуун гардуулан өглөө. Мөн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректороор ажиллаж байсан Г.Дамдинням  Эрдмийн зөвлөлийн шагналаар шагнагдав.

 

Түүнчлэн энэ өдөр МИС-ийн профессор Б.Батмөнхийг Монгол Улсын Тусгаар Тогтнолын өдрийг тохиолдуулан “Алтан гадас одон”-гоор шагнагдаж ШУТИС-ийн ректор Т.Батбаяр гардуулан өгч баяр хүргэв. 


ЗХШҮГ