ШУТИС-ийн 69 дэх удаагийн төгсөлт болж байна
2013-01-24 22:27 Админ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2012/13 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 69 дэх, Магистрын 31 дэх удаагийн төгсөлт 2013 оны 1 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд боллоо.

 

Энэ удаагийн төгсөлтөөр магистрын зэрэгтэй 237, бакалаврын зэрэгтэй 1140 үүнээс онцлох диплом 18, мэргэжлийн дипломтой 87 оюутан төгсөж байна. Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, проректор Я.Наранцэцэг, Б.Очирбат, Д.Батчулуун болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэргүүлэх профессорууд оролцлоо. Нийт төгсөгчдөд хандан ректор Т.Батбаяр мэндчилгээ дэвшүүлэн дипломыг нь гардуулан өгөв.

Нийт төгсөгчиддөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ЗХШҮГ