Монголын оюутны “Универсиад” 3-р наадмын шилдэг цаначид тодорлоо.
2013-01-30 22:44 Админ

Монголын оюутны “Универсиад” 3-р наадмын цанын тэмцээн SKY RESORT цанын баазад  2013 оны 1 сарын 26-29-нд есөн их, дээд сургуулийн оюутан-тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө. Эрэгтэйчүүд 15км, 10км, 5км, 3*3км буухиа, эмэгтэйчүүд 10 км, 5 км, 3км, 3*2км буухиа гэсэн зайд өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн 15км зайд:

  1. Бямбадорж /ҮБТДС/  55.05.28 цагийн амжилтаар алтан медаль
  2. Жаргалсайхан /ҮБТДС/ 55.31.27 цагийн амжилтаар мөнгөн медаль
  3. Б.Амарсанаа /ШУТИС/55.33.08 цагийн  амжилтаар хүрэл  медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 10км зайд:

  1. Жаргалсайхан /ҮБТДС/  32.49.70 цагийн амжилтаар алтан медаль
  2. Бямбадорж /ҮБТДС/ 32.56.11 цагийн амжилтаар мөнгөн медаль
  3. Б.Амарсанаа /ШУТИС/34.03.98 цагийн  амжилтаар хүрэл  медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн 5км зайд:

  1. Бямбадорж /ҮБТДС/  16.12.14 цагийн амжилтаар алтан медаль
  2. Жаргалсайхан /ҮБТДС/ 16.26.84 цагийн амжилтаар мөнгөн медаль
  3. Б.Амарсанаа /ШУТИС/ 16.33.12 цагийн  амжилтаар хүрэл  медаль хүртлээ.

Эрэгтэй буухиа тэмцээнд:

  1. ҮБТДС
  2. МУБИС
  3. ШУТИС-иуд  эхний байранд шалгарлаа.

Багийн дүнгээр:

1-р байр ҮБТДС-ийн баг тамирчид

2-р байр МУБИС-ийн баг тамирчид

3-р байр БХИС-ийн баг тамирчид

4-р байр Мон-Алтиус ДС-ийн баг тамирчид

5-р байр ШУТИС-ийн баг тамирчид

6-р байр Орхон ИС-ийн баг тамирчид

7-р байр Улаангом ИС-ийн баг тамирчид

8-р байр Аварга ДС-ийн баг тамирчид

9-р байр ХААИС-ийн баг тамирчид тус тус эзэллээ.

ШУТИС-ийн багт:

Дасгалжуулагчаар багш Б.Ганзориг

Тамирчдаар

  1. Б.Амарсанаа /ГГТС/
  2. Б.Баяржаргал /ЭрТС/
  3. Н.Бямбацэнд /ЭХИС/
  4. Г.Сувдаа /БИАС/
  5. Д.Нармандах /ХИБС/
  6. Э.Энхцацарал  /БИАС/ нарын тамирчин оюутнууд оролцлоо.

 

БТСТэнхим