АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2013-02-06 23:23 Админ

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 

Ректорат, Ахмадын Зөвлөл, бүрэлдэхүүн сургуулиудын Захиргаа Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан ахмадаа урьж хүндэтгэл үзүүллээ. 

Тэдэнд оюутны урлагын тоглолтын хэсэг үзүүлж, үдийн зоог барив.

 

Ахмад Багш нарын Холбооны дээд шагнал “Багшийн гавьяа“ одонгоор ахмад ажилтан Должинсүрэн гуай, ахмад багш Оюун, Эрдэнэцэцэг, “Боловсролын Үйлчилгээний хүндэт ажилтан” цол тэмдэгээр ахмад номын санч Гангил, Б.Бямбасүрэн гуай нар, Боловсролын Ахмад Удирдах Ажилтны Холбооны  “Алтан-Өлзий” одонгоор Б.Лайхансүрэн, О.Балдангомбо, Н.Төмөрбаатар, Н.Батсүх  нар энгэрээ  милаалгалаа.   

 

Хүндэтгэлийн ажиллагаанд  ректор Б.Батбаяр, проректор Я.Наранцэцэг, Б.Очирбат, бүрэлдхүүн сургуулиудын захирлууд оролцов.


ЗХШҮГ