Шадар сайд Д.Тэрбишдагва оюутнуудад илтгэл тавив
2013-02-06 23:34 Админ

Шадар сайд Д.Тэрбишдагва ШУТИС-ийн төв номын санд “Оюутан хүний эх орныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр” сэдвээр оюутнуудад илтгэл тавьлаа. УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн зүгээс санаачилсан “Оюунлаг оюутан” аян энэ оныг дуустал үргэлжлэх юм байна.

Тус аяны хүрээнд УИХ-ын гишүүд улсын болон хувийн их дээд сургуулиудаар зочилж оюутан залуустай нийгэмд тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, залуу үеийнхээ дуу хоолойг сонсож байгаа аж Шадар сайд  илтгэлийнхээ дараа оюутнуудын санаа бодлыг сонсож сонирхсон асуултуудад нь хариулт өгсөн. Оюутнууд өнөөгийн боловсролын систем, улс төрийн тогтолцооноос гадна шадар сайдыг хувь хүнийх нь хувьд сонирхсон олон асуултуудыг тавьсан. Шадар сайдын илтгэлийн цаг дууссан ч оюутнууд асуулт асууж илүү олон сэдвээр ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хоёр цаг орчим үргэлжилсэний эцэст энэхүү арга хэмжээ дууссан юм. Оюутнууд ажлынхаа хажуугаар цаг зав гаргаж, нээлттэй ярилцлага хийсэнд бярлаж байгаагаа шадар сайдад уламжилсан.


ЗХШҮГ