ШУТИС-ийн багш нар шагнагдлаа
2013-02-06 23:56 Админ

Монголын багш нарын өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн багш нар шагнагдсаныг 2013 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд гардуулан өгөв. Шагнал гардуулах ёслолд ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, проректор Я.Наранцэцэг, Б.Очирбат, Д.Батчулуун болон Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн гишүүд, сургуулийн төлөөлөл оролцлоо. “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр 20, Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичгээр 18, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар 6, Ректорын нэрэмжит шагналаар 7 хүн тус тус шагнагдсан байна.

 


ЗХШҮГ