Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, оношлогооны лабораторийн нээлт боллоо
2013-03-05 03:21 Админ

ШУТИС-ийн УУИС-ийн Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн профессорын баг Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, оношлогооны лаборатори байгуулан 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нээлт хийлээ.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн проректор Д.Ганхуяг, Эрдэм шинжилгээний газрын дарга Ч.Баасандаш, Бизнес, инновацийн газрын дарга Д.Хашбаяр, Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Чинзориг, УУИС-ийн захирал Л.Пүрэв болон тус сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо.

 

Тус лабораторт Осциллограф 8, дохионы үүсгүүр 8, дижитал мультиметр 16, тэжээлийн үүсгүүр 16, гагнуурын суурь багаж 16, электрон хэлхээний хавтан 16, электроник эд ангийн хайрцаг 16, засварын гэрэл, Засварын ширээ 25, номын тавиур, компьютер 8, ком багж 29, гэрэл 8, тугалга 29 ширхэгийг байрлуулсан байна. Нийт 52 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Лаборатори ашиглалтад орсноор H.EL304, H.EL308 хичээлүүдийг орж болохоос гадна ахисан түвшний магистрант, докторантууд суралцах боломжтой аж. Мөн тус лабораторийн багаж тоног төхөөрөмж нь зөөвөрлөж болох учираас хөдөө орон нутаг дахь уул уурхайн компаниудад очиж захилгат сургалт зохион байгуулах боломжтой гэнэ. Нээлтийн үеэр лаборатори байгуулахад идэвхитэй оролцсон оюутнуудад тус багийн зүгээс талархал илэрхийлж ном гардуулсан юм.


ЗХШҮГ