Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд “Мультимедиа сургалтын материал бэлтгэх” дэд төслийн хаалтын ажиллагаа боллоо.
2013-03-12 17:20 Админ

Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд “Мультимедиа сургалтын материал бэлтгэх” дэд төслийг нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж хаалтын албан ёсны арга хэмжээг 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв номын санд зохион байгуулав. Энэхүү дэд төслийг хэрэгжүүлэх гэрээт байгууллагаар  ШУТИС шалгарч тус ажлыг холбогдох мэргэжлийн туршлагатай эрдэмтэн доктор багш нар, мэргэжлийн ажилчдыг ажиллуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд, оюутан сурагчид, мультимедиагийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд зэрэг 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай хийж гүйцэтгэлээ.    

Тус үйл ажиллагааны хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад зориулсан Хүнд машин механизмын засварчин, Цахилгаанчин, Сантехникч, Гагнуурчин, Авто машины засварчин гэсэн хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй 5 мэргэжлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан Интерактив, мультимедиа DVD хичээл, Сурах бичиг, Монгол-Англи хэлний зурагт толь, бүхий сургалтын иж бүрэн багц материалыг Монголд анх удаа бэлтгэн гаргалаа.

Энэхүү төслийн үр дүнг Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн зүгээс өндрөөр үнэлэн багийн хамт олонд талархал илэрхийлэв.