Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын Жу-До бөхийн тэмцээний дүн гарлаа
2013-03-21 19:15 Админ

МУ-ын ЗГ-ийн тогтоолоор зохион байгуулагдаж буй Оюутны спортын III их наадмын жү-до бөхийн тэмцээнийг ССАЖЯам, Монголын оюутны спортын холбоо, Монголын жү-до бөхийн холбоо хамтран 2013 оны 3 сарын 14-16 өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээн СТО-ы “В” зааланд явагдан өндөрлөж 30 байгууллагын баг тамирчид өрсөлдөн шилдэг багуудаа тодрууллаа.

ШУТИС-ийн баг тамирчид эмэгтэй 7 жин, эрэгтэй 7 жинд өрсөлдөн 52 кг-ийн жинд Г.Амаржаргал /КТМС/ хүрэл медаль, 57 кг-ийн жинд Ардахан хүрэл медаль,  60 кг-ийн жинд Сэр-Од /МИС/ мөнгөн медаль, 73 кг-ийн жинд  эрэгтэй Н.Хадбаатар/ОРТС/ хүрэл медаль, 100 кг-ийн жинд эрэгтэй Буянжаргал /УУИС/ хүрэл медаль тус тус хүртлээ.

 

Байгууллагын дүнгээр:

1-р байр МУБИС

2-р байр ҮБТДС

3-Р байр ХСИС

4-Р Байр Мон-Алтиус ДС

5-р байр Олимп ДС

6-р байр Б.Баатардорж дасгалжуулагчтай ШУТИС-иуд эхний байруудыг эзэллээ.

 

 

БТСТ