БНСУ-ын Чонбукийн их сургуулийн ректор Гёо Сүк Сү тэргүүтэй төлөөлөгчид 2008 оны 9-р сарын 12-ны өдөр ШУТИС-д зочилсон юм. Хоёр сургууль хамтран ажиллах гэрээний дагуу тэд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэнтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солиллоо. Ирэх 10-р сард багтаан Чонбукийн их сургуулиас багш урьж ирүүлэн НАНО технологийн талаар ШУТИС-ийн багш нарт лекц уншуулан сургалт явуулах, цаашлаад энэ чиглэлийн хоёр багшийг Чонбукийн их сургуульд доктор хамгаалуулах талаар улзалтын үеэр яригдсан юм. Мөн Электроник, сэргээгдэх эрчим хүч,архитектур, материал судлал зэрэг мэргэжлээр манай сургуулийн зургаан багш тус сургуульд докторантурт суралцахаар явах гэж байна.
Мэдээ оруулсан: /Хэвлэл Мэдээллийн ажилтан С.Сосор/
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа