Залуу судлаач сангийн нэрэмжит “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XI бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа
2013-03-27 16:57 Админ

ШУТИС-ийн Эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан,   Эдийн засаг, менежментийн чиглэлээр суралцагч их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдсан  Залуу судлаач сангийн нэрэмжит Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XI бага хурлын шалгаруулалтын дүн гарлаа.

Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-ийн Менежментийн багийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга  хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч  оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.

 

Зураг 1. “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг санаачлагчид 

Энэ жил 11 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг илтгэлийн  арга хэмжээ нь хоёр үе шаттай, хоёр салбар хуралдаантай зохион байгуулагдсан.

1-р шатны шалгаруулалт нь 2013 оны 3 – р сарын 18-ны өдөр явагдаж дүнгээ гаргасан. Уралдаанд 10 их дээд сургуулийн 78 оюутны,  46  багшийн удирдсан  48  илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 10  илтгэлийг шалгаруулсан.

2-р шатны шалгаруулалт нь 2013 оны 3-р сарын 22-ны Баасан гаргийн 14.00 -18.00  цагт Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд зохион байгуулагдаж,  7 их дээд сургуулийн 15 оюутны, 10 багшийн удирдсан  10 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ шатанд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль/МИС/, ШУТИС-ийн Барилгын инженер архитекторийн сургууль /БИАС/, ШУТИС-ийн Хүнсний инженер биотехнологийн сургууль /ХИБТС/, ШУТИС-ийн  Уул уурхайн инженерийн сургууль/УУИС/, МУИС-ийн Эдийн засгийн сургууль /МУИС-ийн ЭЗС/, “Мандах бүртгэл” дээд  сургуулийн  оюутнуудын илтгэл  шалгарч үлдсэн юм.

Зураг 2. “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XI бага хурлын 2-р шатны шалгаруулалтын  шүүгчид ба ивээн тэтгэгчид

 

 

Зураг 3. “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XI бага хурлын 2-р шатны шалгаруулалтын  үйл явц

 

Тэргүүн байранд: 

-             ШУТИС-ийн  КТМС-ийн эконометрик, үйлдлийн судалгааны профессорын багийн ахлах багш магистр М.Банзрагчийн  удирдсан оюутан  Ц.Заяагийн “Валютийн ханшийн прогноз ба ARFIMA загвар” сэдэвт илтгэл; 

 

Зураг 4. “Эрдмийн шувуу” цомын төлөөх  оюутны эрдэм шинжилгээний XI бага хурлын  тэргүүн байрны эзэн

 

2-р байранд: 

-          ШУТИС-ийн КТМС-ийн  Менежментийн профессорын багийн багш магистр Д.Оюунгэрэлийн удирдсан оюутан Н.Нямцэцэгийн “Онлайн төслийн менежментийн систем ашиглан төсөл амжилттай гүйцэтгэх нь” сэдэвт илтгэл

-           ШУТИС-ийн ХИБТС-ийн багш магистр Д.Амарбаясгалангийн удирдсан оюутан Э.Баянжаргалын "Архангай аймгийн хүн амын бодит хооллолтын зарим үнэлгээ" сэдэвт илтгэл;  

 

Зураг 5. “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XI бага хурлын  2-р  байрны эзэд

 

3-р байранд:

-          МУИС-ийн ЭЗС-ийн  багш магистр Д.Баярмаагийн удирдсан  оюутан С.Мягмарсүрэн, Х.Саруул нарын “Монгол улсын эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хэмжих нь”

-          “Мандах бүртгэл” дээд сургуулийн  багш магистр С.Цолмонгийн удирдсан оюутан Б.Алтанцэцэг, Ч.Буяндэлгэр нарын “Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад зориулсан алдаатай санхүүгийн тайланг илрүүлэгч FRAUD загвар”  сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

 

Зураг 6. “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XI бага хурлын  3-р  байрны эзэд

 

Шагналын сан:

Оюутанд:

 1-р байр нэг  “Эрдмийн шувуу” цом, диплом, 800000 төгрөг

 2-р байр хоёр  тус бүр Диплом тус бүр 300000 төгрөг, үнэ бүхий зүйл

 3-р байр хоёр  тус бүр Диплом, 200000 төгрөг, үнэ бүхий зүйлээр  шагнагдлаа.

 Бусад  5 илтгэлүүд нь тусгай байрын шагнал болох өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Удирдсан багшид:

1-р байр нэг  Талархал, 150000 төгрөг, үнэ бүхий зүйл

2-р байр хоёр  тус бүр Талархал, 100000 төгрөг, үнэ бүхий зүйл

3-р байр хоёр  тус бүр Талархал, 50000 төгрөг, үнэ бүхий зүйлээр  шагнагдлаа

 

Арга хэмжээ нь 8.090.500 төгрөгийн төсөвтэй  зохион байгуулагдав.

 

2-р шатанд шалгарсан 10 илтгэлийн хураангуйг олон нийтэд ил тод танилцуулж,www.facebook.com/mihgroup хаягаар   дэмжигчийн санал  авч, хамгийн олон санал авсан ШУТИС-ийн УУИС-ийн багш Т.Сүмжидмаагийн удирдсан оюутан Г.Сайнбилэг, Э.Энхжаргал нарын “Багануур хувьцаат компанийн бүтээмжийг RAPMODS аргыг ашиглан тооцох нь” сэдэвт илтгэл шалгарч,  “PWC” ХХК –ний нэрэмжит шагнал 100,000 төгрөгийн шагнал хүртсэн.

Ерөнхий ивээн тэтгэгчээр:

  • “Эм Ай Эйч” групп /”MIH” групп/  
  • “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”
  • ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль ивээн тэтгэж ажилласан ба эдгээрбайгууллагууддаа талархал илэрхийлье.

 

 Илтгэлийн арга хэмжээнд:

  • ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд:

-          Компьютерийн техник, менежментийн сургууль

-          Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль

-          Мэдээлэл холбоо, технологийн сургууль

-          Механик инженерийн сургууль

-          Хүнсний инженер биотехнологийн сургууль

-          Барилгын инженер архитектурын сургууль

-          Уул уурхайн инженерийн сургууль

  • МУИС-ийн ЭЗС
  • СЭЗДС
  • “Мандах бүртгэл” дээд сургуулиуд идэвхтэй оролцов.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн Компьютерийн Техник  Менежментийн Сургуулийн    Эдийн засаг, менежментийн салбар зохион байгуулан ажилласан.

 

  • 2-р шатны шалгаруулах комиссийн бүрэлдэхүүн:

Комиссийн  даргаар : 

-       ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн багийн профессор Док/Ph.D/, проф Х.Пүрэвдагва 

Комиссийн дэд даргаар :

-       “Эм Ай Эйч” группын дэд ерөнхийлөгч  Д.Батсайхан

Комиссийн  гишүүдээр:   

-       Удирдлагын академийн зөвлөх профессор, Монгол банкны ерөнхийлөгч асан Док/Ph.D/ А.Батсүх

-       ШУТИС-ийн КТМС-ийн маркетинг, үйлдвэрлэлийн  профессорын багийн профессор Док/Ph.D/.,проф Л.Отгонцэцэг

-       “MIBG” ХХК-ний Гүйцэтгэх захирал  магистр А.Билгүүн  

-        “PWC” ХХК-ний бизнес хөгжлийн ажилтан магистр Б.Солонго

Комиссийн нарийн бичгийн даргаар :

-       ШУТИС-ийн  КТМС-ийн менежментийн  профессорын багийн  багш Д.Ариунжаргал

  • 1-р шатны шалгаруулалтын  Менежментийн салбар хуралдааны комиссийн бүрэлдэхүүн:

Ахлагчаар:

-           ШУТИС-ийн КТМС-ийн Эрдэм шинжилгээ, иноваци хариуцсан дэд захриал Док/Sc.D/.,проф  Л.Оюунцэцэг 

Гишүүдээр :

-       “Этүгэн” дээд сургуулийн тэнхмийн эрхлэгч, МУ-ын зөвлөх инженер Док/Ph.D/ Д.Мөнхжаргал 

-       Док/Ph.D/., проф С.Баатар

-       ШУТИС-ийн КТМС-ийн Менежментийн профессорын багийн профессор Док/Ph.D/., проф Цс.Ганбат

  • 1-р шатны шалгаруулалтын  Эдийн засаг, санхүүгийн салбар хуралдааны комиссийн бүрэлдэхүүн:

Ахлагчаар:  

-   ШУТИС-ийн  КТМС-ийнЭдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч, Эдийн засаг, санхүүгийн багийн тэргүүлэх профессор Док/Ph.D/., проф  Б.Энхтуяа

Гишүүдээр:  

-       Удирдлагын академийн зөвлөх профессор, Монгол банкны ерөнхийлөгч асан Док/Ph.D/ А.Батсүх

-        ШУТИС-ийн КТМС-ийн Эдийн засаг, санхүүгийн профессорын багийн дэд профессор Док/Ph.D/., дэд проф Г.Баттүвшин

-       ШУТИС-ийн КТМС-ийн Экнометрик үйлдлийн судалгааны профессорын багийн ахлах багш магистр М.Банзрагч

Комиссийн нарийн бичгийн даргаар :

-       ШУТИС-ийн  КТМС-ийн менежментийн  профессорын багийн  багш Д.Ариунжаргал

 Комиссийн зохион байгуулагчаар:

-       ШУТИС-ийн КТМС-ийн Менежментийн  профессорын багийн  багш Д.Оюунчимэг, Д.Оюунгэрэл, Д.Гүндэгцэрэн нар  ажиллав.    

 

11 дахь удаагийн  оюутны эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь:

  • Шагналын сан  нэмэгдсэн, харьцангуй өндөр  байдаг энэхүү арга хэмжээ нь  оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжиж, идэвх оролцоог нь нэмэгдүүлсэн.
  • Оролцогч оюутнуудын илтгэл  судалгаа, шинжилгээний боловсруулалт сайтай, математик, статистикийн орчин үеийн арга, аргачлалын өргөнөөр ашигласан байлаа.
  • Илтгэлийн арга хэмжээний шүүлтийг шударга, ил тод, шүүгчийн нөлөөгүй явуулах зорилгоор шалгаруулах комиссийн бүрэлдэхүүнийг бизнесийн төлөөлөл, эрдэмтэд, хөндлөнгийн экпертүүд, сул профессоруудаар бүрдүүлдэг болсон.
  • Шалгаруулалтын 1-р үе шатанд    илтгэлүүдийг  кодолдог бөгөөд аль сургуулийн, хэн гэдэг оюутан, багшийн удирдсан илтгэл болохийг шалгаруулах комиссийн гишүүд мэддэггүй нь шүүлтийг шударга, шүүгчийн нөлөөгүй болгодог сайн талтай.
  • 2-р шатанд эхний шатны шүүгчдийг оролцуулдаггүй бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд тухайн салбар шинжлэх ухаандаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болон докторууд, бизнесийн төлөөлөл, ивээн тэтгэгчдээс бүрдүүлсэн.
  • 2-р шатанд шалгарсан 10 илтгэлийн хураангуйг олон нийтэд ил тод танилцуулж,www.facebook.com/mihgroup хаягаар   дэмжигчийн санал  авч, хамгийн олон санал авсан оролцогчдыг шалгаруулан шагнаж урамшуулсан.
  • Оролцсон бүх оюутан, удирдсан багш, зохион байгуулсан оюутнуудад “батламж”, ивээн тэтгэгч, оролцсон сургуулиудад талархал олгосон.
  • Илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлэн, оролцсон сургуулиудад үнэ төлбөргүй олгохоор  болсон. Оролцогчид өөрийн өртгөөр нь худалдан авах боломжтой.
  • Зохион байгуулагчид нь 11 дэх удаагийн арга хэмжээг олон улсын  хэмжээнд зохион байгуулахаар мөн  бүтэн жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.

11 дахь удаагийн  “Эрдмийн шувуу” цомын төлөөх  оюутны эрдэм шинжилгээний бага хуралд идэвхтэй оролцсон Эдийн засаг, менежментийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын  удирдлага, эрдэмтэн багш, оюутнуудад талархал илэрхийлэхийн ялдамд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Дараа дараагийн илтгэлийн арга хэмжээнд дахин идэвхтэй оролцохыг хүсье.