ШУТИС-ийн магистрант, докторантын “судалгаанд суурилсан сургалт” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа
2013-04-08 23:55 Админ

ШУТИС-ийн  Эрдэм шинжилгээний газар, бүрэлдэхүүн сургуулиуд,  Эрдмийн зөвлөлийн Эрдэм шинжилгээ судалгааны дэд зөвлөл хамтран ШУТИС-ийн магистрант, докторант нарын “Судалгаанд суурилсан сургалт” ñýäýâò ýðäýì øèíæèëãýýíèé áàãà õóðëыг 2013 оны 4 дүгээр сарын 4, 5-ны  ºдр¿¿дэд амжилттай зохион байгууллаа.

 

Эðäýì øèíæèëãýýíèé бага õóðаë нь магистрант, докторантын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, олон нийтэд таниулах, шинэ бүтээл туурвих, зохион бүтээх авъяас чадварыг дэмжих, магистрантур, докторантурын сургалтын залгамж холбоог бий болгох,  залуу судлаачид үзэл бодлоо солилцох, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, улмаар ахисан түвшний сургалтыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд  чиглүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой явагдав.

 

 

 

Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд бүрэлдэхүүн сургуулиуд дээр нийт  145 магистрантын, 129 докторантын илгэл хэлэлцүүлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд илтгэлээрээ шалгарсан магистрантын 31 илтгэл, докторантын 31 илтгэлийг тус тус хэлэлц¿¿ллээ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БАЙР ЭЗЭЛСЭН МАГИСТРАНТУУД:

  • Техник, технологи, дизайны чиглэлээр

I байр

ДарТС-ийн магистрант Н.Оюун-Эрдэнэ

“Алитын агууламж өндөртэй клинкер синтезлэх судалгаа”

II байр

ХИБС-ийн магистрант А.Олзодмаа

“Шивүүрт цульхир  (Agriophyllum pungens (Vahl) Link ex A. Dietr.)-ын  химийн найрлагын бүрдэл бүтцийн судалгаа”

III байр

ХИБС-ийн магистрант Б.Баярмаа

“Эх орны хөрсөнд ургуулсан шар буурцгийн биохими, технологийн судалгаа”

Тусгай байранд

МС-ийн магистрант Н.Мөнхбаясал

“Морины хөдөлгөөнийг загварчилж, хүний хөдөлгөөний дутагдлыг нөхөх механизмын судалгаа”

Тусгай байранд

БИАС-ийн магистрант Б.Аюурзана

“Шингэний  динамикийг судлах загварчлалын арга”

  • Байгалийн ухааны чиглэлээр

I байр

ГГТС-ийн магистрант  Г.Долгормаа

“Оюут толгой талбайн зэс никелийн илрэлд хийгдсэн геофизикийн судалгааны үр дүн”

II байр

МТС-ийн магистрант М.Баасансувд

“Алтны агуулга тодорхойлох пробирын шинжилгээний ба хаан дарсанд уусгах аргын үр дүнгийн харьцуулсан судалгаа”

  • Хүмүүнлэг, хэл шинжлэлийн чиглэлээр

I байр

ХБС-ийн магистрант Ч.Ганхуяг  

“Ноам Хомскийн хэлний онол, түүний улс төрийн үзэл баримтлалтай холбогдох нь”

II байр

ХБС-ийн магистрант М.Нямдолгор

“Түгээмэл хэлзүй ба нэр томьёоны  стандартчилал”

  • Менежментийн чиглэлээр

I байр

МХТС-ийн магистрант Ц.Чимгээ

"Банкны зээлийн эрсдэлийг бууруулахад математик загвар ашиглах нь” 

II байр

МХТС-ийн магистрант М.Дэлгэрмаа

"Хэрэглэгчийн мэдээллийн төвийн удирдлага"

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БАЙР ЭЗЭЛСЭН ДОКТОРАНТУУД:

  • Техник, технологи, дизайны чиглэлээр

I байр

ХИБС-ийн докторант Ю.Гандолгор

“Амьтны гаралтай хүнсний уургийн  зохицуулах үйлчлэлийг судалсан дүн”

II байр

МИС-ийн докторант Ж.Мягмаржав

“Daewoo BS-106 автобусанд нефтийн шингэрүүлсэн хийн түлш нэмж ашигласанаар тортогжилтыг бууруулсан дүн”

III байр

БИАС-ийн докторант Ж.Алтанцэцэг

“Хөлдүү хөрсний гэсэлтийн суултын судалгааны үр дүн”

Тусгай байранд

ҮТДС-ийн докторант Р.Бадмаанямбуу

“Ноолуурын хагас нарийн ээрэх системээр 60/3 номерын нарийн ээрмэл үйлдвэрлэх технологийн судалгаа

Тусгай байранд

ҮТДС-ийн докторант Ц.Цогбаяр

“Хонины ноосны ноолуурын өндөр номерын ээрмэл үйлдвэрлэхэд хайлдаг ширхэгт хэрэглэсэн дүн”

  • Байгалийн ухаан, хүмүүнлэг хэл шинжлэлийн чиглэлээр

I байр

МТС-ийн докторант С.Цэрэнбалжид

“Шохой шатаах ногоон технологи боловсруулах асуудалд”

II байр

МТС-ийн докторант Ч.Алдармаа

“Олон сувгийн хүчтэй холбоосын аргаар устөрөгчийн атомын өдөөгдөх магадлалыг  бодох нь”

III байр

МС-ийн докторант Т.Баяртөгс

“Квази гүдгэр оптимизацийн нэгэн асуудал”

  • Менежментийн чиглэлээр

I байр

ОУДБСТ-ийн докторант Ж.Алимаа

“Онлайн сургалтыг туршсан туршлагын үр дүн”

II байр

МИС-ийн докторант Х.Булгаа   

“Хотын нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгох

III байр

КТМС-ийн докторант М. Банзрагч

“Багц сонголтын загваруудын харьцуулсан шинжилгээ”

2012-2013 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн магистрант, докторант нарын “Судалгаанд суурилсан сургалт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт магистрант, докторант, эрдэмтэн багш, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, Эрдмийн зөвлөлийн Эрдэм шинжилгээ судалгааны дэд зөвлөлийн гишүүддээ талархан цаашдын сургалт, судалгааны ажилдаа бүтээлч амжилт гаргахыг хүсэе.

 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР