2012-2013 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн оюутны Математикийн Олимпиадын II даваа 4-р сарын 05-06-нд болж энэ жилийн ШУТИС-ийн Математикийн манлай оюутнууд, баг (сургууль) тодорлоо. Нийт 160 оюутан оролцсоноос Аварга математикчаар Эрдэнэтийн Технологийн Сургуулийн оюутан Б.Бат-Эрдэнэ 21,5 оноогоор (Багш Д.Дунгаамаа) шалгарсан бол хоёрдугаар байранд Өвөрхангай аймаг дахь салбар сургуулийн оюутан Д.Батзориг 18,5 оноогоор (Багш Л.Бадамцэцэг), УУИС –ийн оюутан Г.Баяннамсрай 18 оноогоор, гуравдагаар байранд УУИС-ийн оюутан Лхагва-Очир 17 оноогоор (Багш Д.Анхтуяа), МС-ийн оюутан М.Еркебулан (Багш Ц.Сарантуяа) нар орлоо. Багийн дүнгээр Д.Дунгаамаа ахлагчтай Эрдэнэтийн Технологийн Сургууль шалгарч цом, дипломоор шагнуулав. Олимпиадад оролцсон нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсье.
МС-ийн Захиргаа
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа