Герман хэлний олимпиадад Германы инженерийн бэлтгэл ангийн оюутнууд амжилттай оролцов
2013-04-13 01:51 Админ

Герман судлалаар сурч буй оюутнуудын дунд герман хэлний олимпиад 2013 оны 3-р сарын  30-ны өдөр Монгол Улсын Боловсролын Их сургууль дээр  болж өнгөрөв. Уг олимдиадад ШУТИС, МУИС, МУБИС болон Хүмүүнлэгийн Ухааны дээд сургуулийн герман хэлний ангийн оюутнууд оролцов.

Уг олимпиадаас В1 төвшинд Б. Мөнхцэцэг багштай Германы инженерийн  бэлтгэл ангийн 1-р курсын оюутан Б. Маргад-Эрдэнэ 2-р байр,  Б. Хуншагай 3-р байр тус тус эзэлж медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

 

МС-Дифференциал тэгшитгэлийн профессорын баг