Япон улсын Сэндай Үндэсний Технологийн сургуулийн проректор ноён Такэшигэ Мотомо ШУТИС-д албан уулзалт хийлээ
2013-04-16 21:47 Админ

Япон улсын Сэндай Үндэсний Технологийн сургуулийн  проректор ноён Такэшигэ Мотомо тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ШУТИС-ийн ректор Т.Батбаяр хүлээн авч уулзлаа. Ноён  Такэшигэ Мотомо нь БШУ-ны Сайд Л.Гантөмөрт тус сургуулийн “Хүндэт профессор” цол гардуулан өгөхөөр Монгол улсад айлчлан ирээд байгаа бөгөөд манай сургуультай байгуулах цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломж нөхцлийн талаар дэлгэрэнгүй ярилцлага хийлээ.


ГХХАГ