Универсиад наадмын боксын тэмцээний дүн гарлаа.
2013-04-17 17:57 Админ

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 тоот тогтоолын дагуу спортын 15 төрлөөр  явагдаж  байгаа Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын боксын тэмцээн энэ сарын 10-14-ний өдрүүдэд спортын төв ордноо амжилттай зохиогдож өндөрлөлөө.  

ШУТИС-ийн багаас:
52 кг-д
Ц.Пүрэвсүрэн /ШУТИС-ОРТС/ хүрэл медаль
64 кг-д
Б.Энхмандуул /ШУТИС-БИАС/ хүрэл медаль
69 кг-д
Х.Ерган /ШУТИС-БИАС/ алтан медаль
75 кг-д
Б.Агарзандан /ШУТИС-ҮТДС/ хүрэл медаль тус тус хүртлээ.


Тэмцээний багийн дүнгээр

Тэргүүн байранд ҮБТДС

Дэд байранд Ж.Энхбат дасгалжуулагчтай БХИС

Гуравдугаар байранд Д.Отгондалай дасгалжуулагчтай Зохиомж дээд сургууль

Дөрөвдүгээр байранд ХСИХ

Тавдугаар байранд М.Бат-Очир дасгалжуулагчтай  ШУТИС тус тус шалгарч их наадмын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гардан авжээ.

Хаалтын ажиллагаанд ОУСБХ-ны шүүгч С.Баясгалан, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, ЗБХ-ны гишүүн, МОБХ-ны ЕНБДарга П.Сэрдамба, МОХ-ны ЕНБДарга Н.Бямбагэрэл, МУ-ын гавьяат дасгалжуулагч Д.Банди, МУ-ын гавьяат тамирчинҮйтүмэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.



БТСТэнхим