Химийн олимпиадын шилдгүүд тодорлоо
2013-04-17 23:17 Админ

2012-2013 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн оюутны Химийн олимпиад 2013.04.15-ны өдөр амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа. Нийт 130 оюутан оролцсоноос

Нэгдүгээр байр: Материалын Технологийн Сургуулийн оюутан Н.Чинзориг

Хоёрдугаар байр: Материалын Технологийн Сургуулийн оюутан Б.Мягмаргэрэл, Эрдэнэтийн Технологийн Сургуулийн оюутан М.Дорж

Гуравдугаар байр: Эрдэнэтийн Технологийн Сургуулийн оюутан Д.Бат-Эрдэнэ, Материалын Технологийн Сургуулийн оюутан Э.Отгонжаргал,  Математикийн Сургуулийн оюутан С.Оюун-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Олимпиадын фото агшин

 

Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!

МТС. Органик бус болон шинэ материалын технологийн баг