Robocode Mongolia 2013 тэмцээнд ШУТИС-ийн КТМС-ийн оюутан түрүүллээ
2013-04-25 22:20 Админ

Эм Ай Юу олон улсын сургууль дээр Монголд анх удаа зохиогдсон Robocode Mongolia 2013 тэмцээнд ШУТИС-ийн оюутан Д. Хүрэлцоож түрүүллээ. Уг тэмцээнд МУИС-ийн МТС, Эм Ай Юу олон улсын дээд сургууль, ШУТИС-ийн КТМС-ийн нийт 10 баг оролцсоноос хоёрдугаар байранд Эм Ай Юу олон улсын дээд сургуулийн 1-р робот, гуравдугаар байранд МУИС-ийн МТС-ийн 2-р робот орлоо.



Тэмцээнд оролцож буй оюутнууд програмаа тусгай орчинд ажиллуулан өөрсдийн танкны хөдөлгөөн, тэжээлийн хэмжээ, довтлох тактик зэргийг оновчтойгоор зохион байгуулж, эсрэг багийн танкийг жагсаалаас гаргах ёстой бөгөөд тоглолтын бүх хугацаанд програмууд хүнээс хамааралгүй бүрэн автоматаар өөрийн програмд тусгагдсан хиймэл оюуны алгоритмаар удирдагдагддаг.

Анх IBM-ийн програмистуудын дунд явагддаг байсан уг тэмцээний орчинг Мэттью А. Нельсон зохиожээ. Ийм төрлийн тэмцээн нь одооноос жил бүр зохиогдох ба аль ч их дээд сургуулийн оюутнууд оролцох боломжтой юм.