‘Wrestling with Teaching English in a University Environment’ сэдэвт олон улсын онол практикийн бага хурал боллоо
2013-04-29 17:40 Админ

ШУТИС-н Хэлний боловсролын сургуулийн Англи хэл судлалын профессорын багаас ‘Wrestling with Teaching English in a University Environment’ сэдэвт олон улсын онол практикийн бага хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Хуралд АНУ-н мэргэжилтэн багш Lynn Мallory, Judy Emerson, James Radebaugh, Carolyn Wedral, ОХУ-ын Буриадын их сургуулийн гадаад хэлний тэнхмийн ахлах багш  Ирина Столярова (Ph.D) болон ШУТИС-ийн КТМС, МХТС, МИС мөн түүнчлэн МУИС, ХүмИС, ЭМШУИС, ХААИС, МУБИС болон СЭЗДС-ийн профессор багш нар оролцож илтгэл тавив. Их, дээд сургуулийн хэлний бус мэргэжлийн оюутан сурагчдад англи хэл заах аргын тулгамдсан асуудлуудаар олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлж өөрсдийн туршлагаа хуваалцлаа.

 


НТА